Дарангуйлалд хөтлөгдөх үү эсвэл шинэчлэх үү?

Aдмин / Нийгэм

Нийгэм үүссэн цагаас засаглал тогтож эхэлсэн. Хүмүүс овог аймгаараа нэгдэж эмх замбараа, хууль журмыг мөрдөх болцгоож амьдрал ахуйн нийтлэг асуудлуудыг зохицуулах, нэгдсэн бодлого шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг удирдагчаараа сонгож ирсэн. Угсаа залгамжлах хаант засаглалын хэлбэрээс ард түмэн төрийн эрх барих эрх мэдлээ гүйцэлдүүлдэг ардчилсан дэглэм рүү дэвших хүртлээ боловсорчээ. Тусгаар тогтнолын тулах цэг ардчилал, эрх чөлөө, шударга ёс бол бидний үнэт зүйл.

Нэгэн үеийнхний шалдар булдар төсвийн зувчуулалд, байдаг л нэг урвалаас болж тавиад туучих хямдхан үнэ цэн гэж байх ёсгүй. Хэрвээ авлигалжсан тогтолцоо түүнийг бүрэлдүүлэгч шимэгчдийн бүлэглэл байгаа бүхнээр минь мөрийтэй тоглож мөнгө төгрөгөөр арилжихад хүрвэл дан ганц урвагчдын бие даасан хэт давралт гэхээсээ тэрхүү доройтуулалт нь Монголыг эрхшээх эрмэлзэлтэй гаднын ямар нэг бодлого давхар хэрэгжиж буй хэрэг гэж үзэхээс өөр аргагүй.

Өөрөөр хэлбэл эх орныхоо газар шороог цаасан мөнгөөр арилжих хүйтэн сэтгэл, хямдхан бодолтой хүмүүс төрийн эрх мэдэлд удаан суухаар ийм явдал тохиолддог. Ийм явцуу ашиг сонирхол бүхий цөөхөн хүмүүс мөнгөөр дагнасан шуналын цаламд орцгоож өөд нар харах аргагүй мэлмий нь сохорцгооно.

Тэдэнд шударга ёс, эрх чөлөөний үнэ цэнийг уландаа гишгэж хуульгүй харанхуй дарангуйлалд улс орныг живүүлэх сонирхол бий нь ойлгомжтой. Ард түмэнд бүх эрх мэдэл одоохондоо Үндсэн хуулиараа олгоостой хэвээрээ. Иймд үнэт зүйлээ алдах уу эсвэл үүлгэртэн шунах цөөхөн завшигчдыг өөрчлөх үү гэх сонголтын өмнө ирээд байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.