Нийт 116 рейсээр 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангалаа

Aдмин / Нийгэм

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан.

Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн 2-р хороо, Наадамчдын замд гурван рейсээр 30 тонн,
  • Яармагийн гүүрний нүхэн гарцаас 10 рейсээр 100 тонн,
  • Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Өнөр хорооллын гудамжинд 18 рейсээр 108 тонн,
  • Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж, “Акума” төв орчмоос таван рейсээр 50 тонн,
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо, Нарны гүүрний урд хэсэгт 13 рейсээр 130 тонн,
  • Баянзүрх дүүргийн 29-р хороо, Дарь-Эхийн “Хас” захын урд замд 64 рейсээр 516 тонн, хоёр помпоор 1020 тонн,
  • Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн сувгийн далд хэсгээс моторт помпоор 1200 тонн,
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 27–р хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Намгийн сувгийн бөглөрлийг гаргаж, насосоор 900 м3, “Гэгээн манал” эмнэлгийн зогсоолоос 600 м3 ус тус тус соруулж ажиллав.

Дээрх найман байршилд айл өрх албан байгууллага, авто зам руу ус орохоос сэргийлж 116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангасан. Бусад байршлуудад үзлэг шалгалт хийж, иргэдэд зөвлөгөө өгсөн юм.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Баас [66.181.181.41] 2024-04-02 21:16:44

Баас.

Зочин [14.42.30.96] 2024-04-02 18:06:03

Ирээсээр гэж бичнэ биздээ

Тоглоом уу, шоглоон уу. [66.181.160.44] 2024-04-03 10:38:37

"Рейс" гэдэг үгийг мэддэггүй юм байхдаа. Онгоцны рейс, ачааны машины рейс, тээврийн хэрэгслийн рейс, төмөр замын рейс гээд өчнөөн л хэрэглэдэг нэр томъёо ш дээ. Тоглож байгаа байлгүй дээ?

Sainbileg Byambaa [14.42.30.96] 2024-04-02 18:04:52

Ireeseer gej bichne bizdee

Андуурчээ. [66.181.160.77] 2024-04-02 12:11:51

Италийн Венецийн зураг байнадаа гэж бодсон чинь Улаанбаатарын мань гудамжны зурагдал байна ш дээ. Кх!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.