Замын хөдөлгөөний соёлд нийтээрээ суралцъя

Aдмин / Нийгэм

Хүүхдийнхээ сургуулийн ойролцоох гарцан дээр өчигдөр School police хийлээ. Өдрийн хагас зогсохдоо том, жижиггүй замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг, соёлтой, оролцдог, бие биедээ найр тавьдаг болоосой гэж л хамгийн ихээр бодлоо.

Манайхан жолоо барьж байхдаа маш их утсаараа оролддог юм байна. Урдах замаа огт харахгүй оролдож байгаа хүмүүс ч харагдах юм. Дээрээс нь ердөө тав, аравхан секунд зогсоод гарцаар явган зорчигчоо гаргачих тэвчээр байдаггүй. Яг л уралдааны зам дээр дохио хүлээж зогсоо аятай ухас ухасхийж, гарц руу дайрна. Сигналиа хүчтэй дарж уур уцаараа илэрхийлдэг бололтой.

Мөн хүүхдүүдээ гарцан дээр машинаасаа буулгах нь их байна. Энэ нь нөгөө урсгалын машинд мөргүүлэх эрсдэлтэй юм.

Бага насны хүүхдүүддээ ч замын хөдөлгөөний дүрэм, соёлыг эцэг эх, багш нар нь сайтар хэлж, сургамаар санагдав. Бүр болохгүй бол мэргэжлийн хүмүүсээр тусгай цаг гаргаад сургуулиуд сурагчиддаа с у рг алт оруулсан ч болохгүй зүйлгүй санагдана. Хүүхдүүд зам хөндлөн гэнэт гүйх, гарцан дээр хоорондоо ноцолдох, утсаар тоглох зэрэг үйлдлийг их хийдэг юм байна. Хүүхдүүд явган зорчигч давуу эрхтэй гэж боддог уу, эсвэл School police хийж байгаа хүн байгаа болохоор аюулгүй гэж боддог юм уу бүү мэд. Харамсалтай нь замын цагдаа биш учраас жолооч нар туг өргөсөн биднийг төдийлөн анхаарч үздэггүй тул осол, эндэгдэл гарахгүй гэх баталгаа алга.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:12:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:12:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.180.45] 2024-05-20 17:30:48

Соёлд биш дүрэмээ нарийн болгоя. Соёл бол тархи угаалт

Ганбат [203.23.199.221] 2024-05-20 12:37:25

Дүрэм мөрдөхгүй, осол гарах нөхцөл байнга бүрдүүлж явдаг/гар утас!!!/, эгнээ байр дайрдаг, автобусны буудалд зогсдог жолооч нарт хариуцлага тооцож яаралтай доривтой арга хэмжээ авч аюулгүй байдал хангаж өгнө үү? Дүлий царайлаад ажлаа хийхгүй бол төв талбайд суулт зарлана шүү! 2024.05.20


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.