Мэргэшсэн жолооч нар Герман улсад мэргэжлээрээ ажиллах боломж бүрдүүлнэ

Aдмин / Нийгэм

ХБНГУ-ын Лайфциг хотноо энэ сарын 22-24-нд зохион байгуулж буй ”Greening transport” олон улсын тээврийн форум 2024-дээд хэмжээний уулзалтад ЗТХЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа нар оролцож байна.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын Цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад айлчилж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлээр тохиролцсоны дагуу ХБНГУ-ын холбогдох байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

Тодруулбал, ЗТХЯ болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт ХБНГУ-д мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ жолоочийн мэргэшлийг ХБНГУ-ын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төвд чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллана.

Мөн энэ сарын 21-нд ЗТХЯ, ХБНГУ-ын Холбооны Автотээврийн судалгаа, туршилтын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах, нөлөөллийн аян өрнүүлэх,эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэл бүхий хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, техник, хамгаалалтын тоноглолын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрснийг ЗТХЯ мэдээлэв.

Түүнчлэн Холбооны Автотээврийн Албаны дэд ерөнхийлөгч, ноён Бенжамин Соколовиктэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ автотээврийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх сургалтыг манай улсад зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, автотээврийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хяналт хийх зориулалтын тоноглол бүхий хоёр автомашиныг Монгол Улсад нийлүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.


Сэтгэгдэл

Уншигч [103.212.116.10] 2024-05-25 17:19:22

Сайхан мэдээ байна.Амжилт хүсьe.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.