“Маргааш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ” гэв
![](/files/ryetzbid5phhwjuf5uo4/3/ver.jpg)
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл өглөө. НОБГ-ын дарга А.Дашням “Өнөөдөр, маргааш бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. ЦУОШГ-аас найман цаг тутамд цаг агаарын мэдээллийг шинэчилдэг. Маргааш буюу тавдугаар сарын 25-наас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэл бүхий айлуудыг аюулгүй байдлаа хангах, үерийн бүсийн айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд олгосон газарт нүүх шаардлагыг өгнө.
Дарь-Эхээс эхэлж, амралтын өдрүүдэд уг ажлыг зохион байгуулна. Газраа орон сууцаар солих ажлыг ч зохион байгуулна. Зөвхөн Баянзүрх дүүрэг бус бусад үерийн эрсдэл бүхий газруудад амралтын өдрөөр ажиллана. Өнгөрсөн жил үер болсон газруудад далан суваг барих ажлуудыг шат дараатайгаар хийнэ” гэж ярилаа.
Сэтгэгдэл