“Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна

Aдмин / Нийгэм

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийгдэж буй Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна. Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 у/метр, Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм. Энэхүү гүүр нь 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.

Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж, 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно. Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 у/м байх бол татлагат хэсгийн урт 270 у/м байна. Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.23.226] 2024-06-13 08:29:57

Дэмжиж байна

ЗОЧИН [49.0.135.63] 2024-06-10 16:48:55

ШАЛ ХУДЛАА. ҮҮНЭЭС ӨМНӨХ ЖИЖИГ Ч УУЛЗАР БАРЬЖ ЧАДААГҮЙ МАН ЗАЙЛААСАЙ.

Зочин [103.71.100.40] 2024-06-11 14:41:25

шал үнэн. ардчилсан нам атаарханаа

Зочин [202.126.92.98] 2024-06-10 15:01:34

энд гүүр барих хэрэг байна уу

Зочин [202.55.191.194] 2024-06-10 13:57:11

гайхалтай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.