Т.Мөнхдалай: Метроны тендерт шалгарсан "Dohwa Engineering" компани нь төрийн өмчит биш

Aдмин / Нийгэм

Египет улсын Каир хотын метроны үндсэн шугамыг барьж байгуулах ажилд хяналтын инженерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай Улаанбаатарт метро байгуулах төслийн нэгжид ажиллахаар иржээ. Тэрбээр метроны зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан БНСУ-ын "Dohwa Engineering" компанийн талаар мэдээлэл өглөө. Инженер Т.Мөнхдалай "Тендерт шалгарсан БНСУ-ын "Dohwa Engineering" компани миний өмнө ажиллаж байсан компанитай хамтарч ажиллаж байсан. "Dohwa Engineering" компани нь төрийн өмчит биш, Хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд санхүүгийн мэдээлэл нь нээлттэй. Интернэтээр хайхаар мэдээлэл нь гарна.

Тус компани нь таван компанитай нэгдэж тендерт оролцсон. Эдгээр хамтарч буй компаниуд дотор төрийн өмчит компани бий. Гэхдээ "Dohwa Engineering" компани гол үйл ажиллагаагаа манлайлах юм.

Миний хувьд дөрвөн улсын метроны зөвлөх үйлчилгээний төслийн менежментийн багт ажиллаж байв" гэж ярилаа. Метроны зөвлөх үйлчилгээнд тухайн үеийн ханшаар силвер багцыг сонгож, 50 сая ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг 2024 оны төсөвт тусгажээ. Энэ мөнгийг метроны дизайн, геологийн суурь судалгаануудыг хийхэд зарцуулна гэдгийг хотын дарга хэлэв.

Түүний тайлбарласнаар Баруун дөрвөн замаас 10 дугаар хороолол хүртэл хэсэг болон эцсийн өртөө, зогсоол хүртэл зайд геологийн судалгаа хийх юм байна. Геологийн судалгаа хийгдсэний дараа метроны бүтээц буюу барилга барих, зургийг гаргах компанийн тендерийг зарлах аж.


Сэтгэгдэл

Хулгайчид [202.126.91.227] 2024-06-12 13:58:15

МАНгарууд мөнгө шаана даа. Геологийн судалгаа хийнэ гэж мөнгө шаана, зураг дизайны төслөөс мөнгө хусна, бүтээн байгуулалтаас олон сая доллар хусна даа.

Зочин [202.126.89.151] 2024-06-12 08:57:14

Одоо хятадууд хүн хүч,техник сайтай Хөх хотын 210 км метроны шугамын барилгын ажлыг 6-7 сард хийж гүйцэтгэсэн бна

Зочин [59.153.113.238] 2024-06-11 23:15:37

Солрнгос луйварчидтай ахиад л үгсэн хуйвалдсан уу. Ногоон автобус. Самсунг Сөүл групп гээд Монголыг хулхидсан солонгос луйварчид их бии.

Зочин [202.126.91.149] 2024-06-11 17:30:58

сайхан мэдээ байна. Амжилт. Битгий унтраагаарай. Гуйж байна...

Зочин [202.9.46.18] 2024-06-11 17:00:05

Өө яасан гоё юм бээ. Амилт хүсье. Эрчтээ энэ ажлыг хийгээрэй. Амжилт амжилт амжилт хүсье.

Уншигч [59.153.115.19] 2024-06-11 16:37:04

АМЖИЛТ ХҮСЬE.ЧАДАЛТАЙ ЗАЛУУ БАЙНАДАА.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.