ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ЗАРИМ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. 2024 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 4-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

7 дугаар сарын 28-31-нд: Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн болно.

8 дугаар сарын 1-нд: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

8 дугаар сарын 1-нд: IRIM судалгааны хүрээлэн Япон Улсын СЭНШҮ их сургуультай хамтран “Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд дахь Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа ба нийгмийн капитал” олон улсын симпозиумыг зохион байгуулна.

8 дугаар сарын 3, 4-нд: “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг Хүй долоон худагт зохион байгуулна.

“Шинэ Хархорум” хотын хот төлөвлөлтийн олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж санал авч байна.

"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын тусгай үзэсгэлэн Чингисийн музейд гарч байна.

Орон нутагт:

7 дугаар сарын 22-нд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн ам хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр” болно.

7 дугаар сарын 23-нд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Сарлагийн баяр-2024” эвент болно.

7 дугаар сарын 27, 28-нд: Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг зохион байгуулна..

7 дугаар сарын 26-28-нд: Булган аймагт “Бүх дэлхийн Алтаргана-2024” олон улсын 15 дугаар наадам болно.

8 дугаар сарын 1, 2-нд: Орхон аймагт баяр наадмаа Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жил, хурдан морины 2024 оны Хангайн бүсийн уралдаантай хамтатган тэмдэглэнэ.

8 дугаар сарын 1-4-нд: Ховд аймгийн төвд Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр болно.

8 дугаар сарын 3, 4-нд: Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд Дөргөн нуурын эрэг дээр “Жангар фестиваль 3” буюу “Дөргөний эрэг дээрх 247” залуучуудын нэгдсэн үйл ажиллагаа болно.

8 дугаар сарын 3, 4-нд: Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам-Хархорум хот” аялал жуулчлалын эвент 8 дугаар сарын 3,4-нд болно.

Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.

Хилийн чанадад:

Францын Парис хотноо “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин 9 төрөлд оролцож байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.