Дэлхий хүчтэй соронзон шуурганд өртөж байна

Aдмин / Шинжлэх Ухаан

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 13 /AFP/. Дэлхийг дайрч буй хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр туйлын туяа шөнийн тэнгэрт ердийнхөөсөө өмнө зүгт үзэгдэх магадлалтай байна гэж АНУ-ын судлаачид мэдэгджээ.

Дөрөвдүгээр түвшний соронзон шуурганы нөлөө орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөнөөс эхлэн ажиглагдсан гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/ мэдээллээ. Хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр Алабама болон Калифорнийн хойд хэсэг зэрэгт туйлын туяа бүдэг үзэгдэх магадлалтай гэж уг мэдэгдэлд дурджээ. Наран дээр дэлбэрэлт болсноор Нарны плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсдэг байна.

“Одоогийн байдлаар маш олон туйлын туяа үүсээд байна. Хэрэв энэ нь шөнө болтол үргэлжилбэл бид заримыг нь харж магадгүй” гэж Францын Кот д'Азурын ажиглалтын төвийн астрофизикч Эрик Лагадек Х хуудсандаа бичжээ. Түүнчлэн ням гарагт НАСА-гийн сансрын нисгэгч Мэттью Доминик өөрийн байрлаж буй Олон улсын сансрын станцаас авсан “Аврора бореалис” буюу хойд туйлын туяаны гайхалтай зургийг X хуудсанд нийтэлсэн байна.

Гэвч Нарны дэлбэрэлт болон соронзон шуурга нь таагүй үр дагаврыг дагуулж болно. Тухайлбал, харилцаа холбооны үйлчилгээнд саатал үүсгэж, хиймэл дагуулын сүлжээг тасалдуулж, цахилгаан сүлжээнд хэт ачаалал үүсгэж болзошгүй юм. Иймд холбогдох операторуудад эдгээр нөлөөллийг хязгаарлах арга хэмжээ авахыг зөвлөсөн гэж NOAA мэдэгджээ.

Энэ оны тавдугаар сард манай гараг сүүлийн 20 жилд бүртгэгдээгүй хамгийн хүчтэй соронзон шуурганд өртсөн юм. Үүний нөлөөгөөр АНУ, Европ, Австралийн шөнийн тэнгэрт ердийнхөөс хамаагүй доогуур өргөрөгт туйлын туяа үзэгдэж байлаа. 11 жилийн мөчлөгийн дагуу Нарны идэвхжлийн оргил үе ойртож байгаатай холбоотойгоор сүүлийн үед ийм үзэгдлүүд ихсэх болжээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.254] 2024-08-16 12:44:58

Мөнгөө авъяа заавал хонзонгоо авч бж үгр болно ш дэ мэдэж бгааз дэ.

Зочин [59.153.114.254] 2024-08-16 12:43:41

Даарахын зовлонг амс да давраад бсан хүмүүс хохь нь гэдгийн өшөө ахиухан уйлнаа яадын мэд үү.

Ихэд хайрлагдсан хүн [202.55.188.122] 2024-08-15 10:46:58

Мөнхийн амьдралдаа л бэлдэх хэрэгтэй .

Gandi [66.181.176.228] 2024-08-14 20:36:57

Eh delhiigee hairlaach hvmvvs mini !!!!!!

Зочин [66.181.179.25] 2024-08-14 18:38:18

Хоорондоо дайтсаар байтал чинь ДЭЛХИЙ ӨӨРИЙГӨӨ 2036 онд цэвэрлэх нь тодорхой болоод юм бишүү УХААНТ ХҮН ТӨРЛӨХТӨН МИНЬ!!!!

Хувсаарал Балх [66.181.179.204] 2024-08-14 16:15:02

Хэрэгтэй мэдээлэл байна.Хүн бүр одооноос эхлэн өвлийнбэлтгэлээ хангах хэрэгтэй болж байна гэж ойлголоо.Бхярлалаа

Санаа [66.181.186.200] 2024-08-14 00:39:09

Энэ оны өвөл хүйтэн ихтэй өдрүүдтэй байх болно.Нийслэл хот дулаан өвөлжихөд бэлтгэх байх. Хөдөөд малчдын хотонд шаггүй. Малаа онд оруулахад нь малчин удамт монголчууд туслах хэрэг болно байх. Хүн бүр хичээх байх.

Mgl [202.126.90.153] 2024-08-14 17:32:30

Manaikhan hytaduud shig mald ogoh yumaa,ahiuhan tariad surchikh heregtei shdee,gazar ashiglalt 100%bna shdee

Зочин [103.212.162.212] 2024-08-13 18:43:35

Зүрх судасны архаг өвчтэй хүмүүс болгоомжлогтун

Зочин [202.126.91.239] 2024-08-14 07:45:51

Энэ үзэгдэл сайн юм давуулахгүй. Өвөл маш их хүйтэрч гамшигт үзэгдэл болж магадгүй. Бэлтгэлтэй л байх хэрэгтэй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.