ӨНӨӨДӨР: “Монгол орон Германы гэрэл зурагчдын дуранд” үзэсгэлэн нээгдэнэ

Aдмин / Нийгэм

Наймдугаар сарын 14-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм: 09:30 цагт: НҮБ-ын байранд: Дижитал цахим худалдаа, цахим тээвэр, ложистикийн хэлэлцүүлэг болно. 10:00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн хуралдаантай. -Засгийн газар хуралдана. 12:30 цагт: “ХААН банк тауэр”-т: 2030 онд утааг арилгах зорилготой "Цэлмэг тэнгэр" санаачилгыг танилцуулах уулзалт болно. 13:00 цагт: “Глобал дижитал диалог-2024” цахим хэлэлцүүлэг болно. 18:00 цагт: Занабазарын музейд: Монгол-Герман хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан "Орчин цагийн нүүдэлчдийн жим" үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 8810-1990. -Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүд болон ЕБС-д элсэгч сурагчдын бүртгэл үргэлжилж байна. Нийслэлд цэцэрлэгийн хүүхдүүдийг энэ сарын 18 хүртэл, нэгдүгээр ангид элсэгчдийг 8-р сарын 25 хүртэл бүртгэнэ. -Залуучуудын хөгжлийн аяныг жил бүрийн 8-р сарын 12-ноос 9-р сарын 25-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулж байна. -ХААН галерейд: Зураач А.Чадраабалын "Infinite Source" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 8-р сарын 25 хүртэл гарч байна. Олон улсад: -ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Уламжлалт буддизм ба орчин үеийн сорилтууд” олон улсын буддын шашны II чуулган болж байна. Чуулга уулзалтад манай улсаас ШУА-ийн Философи, нийгэм, эрх зүйн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн оролцож илтгэл тавина.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.