“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд болно

Aдмин / Нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд болно.

Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд болох тус фестивальд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орны 150 гаруй төлөөлөл оролцох юм. Иргэд фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах, амтат хоолоор үйлчлүүлэх аж.

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдэн орсон бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг.

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/349450


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.