БНХАУ-ын Ляонин мужтай хамтран ажиллах тухай санал солилцов

Aдмин / Нийгэм

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйг энэ сарын 12-нд ажлын хэсгийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйтэй уулзаж, хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож буйд талархал илэрхийлээд, Хятад Улс бол Монгол Улсын мөнхийн хөрш төдийгүй гадаад харилцааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин тэлж байгаатай уялдуулан зам тээврийн салбарт энэхүү харилцааг улам тэлэх, хамтран ажиллах боломж, нөөц их байгааг дурдсан юм.

БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй БНХАУ-ын Ляонин муж нь эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэрлэл хөгжсөн, зургаан боомттой. Монгол Улстай хамгийн ойр далайн боомттой гэдгийг онцлоод, боомтын хамтын ажиллагаа, тээвэр логистик, дэд бүтэц, уул уурхайн бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд уулзалтаар Монгол Улстай газар зүйн байршлын хувьд хамгийн ойр байрлах Жинжоу боомтыг Монгол Улсын экспорт импортын хоёр дахь гол гарц болгон ашиглах, төмөр зам барих, хатуу хучилттай авто зам тавих, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улсын импортын тээврийн чингэлгүүд 2-3 сараар хүлээгдэж, бөөгнөрөл үүсээд байгааг шуурхай шийдвэрлэхэд бидний энэ удаагийн уулзалт, хамтын ажиллагаа чухал үр нөлөөтэй гэдгийг тодотгоод, хоёр улсын зам тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илүү нухацтай хэлэлцэж, ажил хэрэг болгох нь чухал байгааг онцлов.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.