Израилд 20 тэрбум ам.долларын зэвсэг худалдахыг зөвшөөрчээ

Aдмин / Нийгэм

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 14 /USA Today/. Мягмар гарагт АНУ-ын Төрийн департамент Израилын талд 20 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий сөнөөгч онгоц болон бусад цэргийн техник хэрэгслийг худалдахыг зөвшөөрчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 19 тэрбум долларын өртөг бүхий F-15 сөнөөгч онгоц, тоног төхөөрөмжийг худалдахыг зөвшөөрсөн байна. Мөн уг багцад 774 сая орчим долларын өртөг бүхий танкны сум, 583 сая долларын өртөг бүхий байлдааны хуягт тээврийн хэрэгсэл багтсан байна.

Гэхдээ зэвсгийг нийлүүлэх ажил ойрын жилүүдэд эхлэх төлөвгүй байна. Тухайлбал, “Боинг” компани F-15 сөнөөгч онгоцуудыг үйлдвэрлэж, нийлүүлэхэд олон жилийн хугацаа шаардлагатай ажээ.

Ойрх Дорнод дахь гол холбоотон, Газын зурваст ХАМАС бүлэглэлтэй дайтаж буй Израилыг АНУ тууштай дэмжиж иржээ. ХАМАС бүлэглэлийнхэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израилын өмнөд нутаг руу халдан довтолсны улмаас дайн эхэлсэн юм.

Төрийн департаментын улс төр-цэргийн асуудал эрхэлсэн товчооны баталсан зэвсгийн худалдаанд 18.82 тэрбум долларын өртөг бүхий 50 ширхэг F-15IA, F-15I+ сөнөөгч онгоц болон холбогдох тоног төхөөрөмж, 102.5 сая долларын өртөг бүхий дунд зайн тусгалт агаар-агаар ангиллын пуужин /AMRAAM/, 774.1 сая долларын өртөг бүхий 120 мм-ийн танкны сум, 583.1 сая долларын өртөг бүхий тактикийн хуягт тээврийн хэрэгслүүд багтжээ.

Израилд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрөхтэй зэрэгцэн Байдены засаг захиргаа Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахыг эрмэлзсээр байна. Ийм хэлэлцээр байгуулж чадвал Ойрх Дорнодод илүү өргөн хүрээг хамарсан дайн дэгдэхээс сэргийлж чадна.

Саяхан Иранд ХАМАС-ын удирдагч Исмаил Хания, Бейрут хотод Хезболлах-ын цэргийн командлагч Фуад Шукр нар амиа алдсанаас хойш илүү өргөн хүрээтэй дайн дэгдэх вий гэсэн болгоомжлол нэмэгджээ. Эдгээр бүлэглэлийн аль аль нь Израилаас хариу авна гэдгээ мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.114] 2024-08-20 10:52:59

Нэг гараараа сум зэвсэг тараагаад, нөгөө гараараа энхийн гэрээ байгуулах юм гэнээ муусайн барууныхан.

Зочин [202.21.109.1] 2024-08-17 01:10:53

Өлөн зэлмэн НЯДААНАХУЙ хосроор бамбай хийгээд их нүгэл хийж байна шүү Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж

Зочин [103.57.92.114] 2024-08-15 08:38:32

Өмхий янкууд дайн зогсоох биш улам дэвэргэх ажил хийх юмдаа. Тэгэх мөртөө оросыг муу хэлнэ. Орос европод дайнаа өргөжүүлвэл гайхах зүйл алга.

Зочин [66.181.161.243] 2024-08-15 09:02:24

тиим шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.