ЗГ: ЗАЛУУ ГЭР БҮЛ, БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА.

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.

Судлаачид Монгол Улсын хотжилтын түвшин дэлхийн хотжилтийн түвшнээс өндөр байгааг тогтоожээ. Энэ нь улсын хэмжээнд нягтрал харьцангуй их байгаа 100 мянга гаруй оршин суугчтай Эрдэнэт, Дархан хот, 20-50 мянган оршин суугчтай аймгийн төвүүдийг эс тооцвол хүн амын тал орчим хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатарын хотжилтын түвшин өндөр байгаатай холбоотой. Тиймээс 2024-2028 онд Улаанбаатар хотын төвлөрлийг нэмэхгүй, байх, улсын хэмжээнд эхний ээлжид эдийн засгийн өсөлт өндөртэй, аж үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик хөгжсөн болон таталцлын хувьд өндөр, бүлэг суурингийн төв болох чадамжтай орон нутгийн хот суурин газрыг дэмжих бодлогыг баримталж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улс 2010 онд нийт 192,236 айлын орон сууцны сантай байсан бол 2023 оны эцэст энэ тоо 411,101 болж нэмэгдсэн байна. Энэ нь Монгол Улсын нийт айл өрхтэй харьцуулбал 41.1 хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт юм. 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 29.1 мянган айлын орон сууц зах зээлд борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. Мөн 2024 онд нэмэлтээр 37.3 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил шинээр эхэлсэн нь орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлт үүсгэхээр байна.

Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж муу, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг шаардлагатай байгааг харуулж байна хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам дүгнэжээ.

Мөн бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, эрх зүйн байдал, хариуцах бүтэц, чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай.

Тиймээс орон сууцжуулалтын талаар эрх зүйн орчныг бий болгох, сумын төв, хот суурин газарт орон сууц барихад шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, төрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх нийтийн, төрийн албан хаагчдын, зайлшгүй халамж асаргаа шаардлагатай иргэдэд зориулсан орон сууцны барилгын зургийн санг бий болгох, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

· Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулиудын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих,

· Үндэсний орон сууцны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх,

· Орон нутаг дахь орон сууцжуулах төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх,

· Бага орлоготой айл өрх, залуу гэр бүл, төрөөс зайлшгүй халамж шаардлагатай айл өрхийг орон сууцаар хангах, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нам давхарын цөөн айлын үнэ, ашиглалтын зардал бага орон сууцны төрлийг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.54] 2024-08-19 20:58:51

Хүн амаа ингээд янз бүрээр ялгаварлаад байх ямар хэрэг байна .

Зочин [139.5.219.182] 2024-08-16 19:04:09

Худлаа яриад байгаарай!

Иргэн [59.153.112.188] 2024-08-16 06:55:26

За яамайдаа. Орон сууцтай болох юм бна. Яаралтай ажил хэрэг болгоорой. Мөн ч олон хүн баярлах байх шүү

Зочин [66.181.176.198] 2024-08-15 22:24:05

УБ хотын түгжрэл, хүн амын нягтаршилыг бууруулна гээд л импортоор машин оруулж ирээд, зай завсаргүй орон сууц бариад байх юм. Ам, ажил 2 их зөрүүтэй байна даа.

Зөвлөмж [66.181.161.65] 2024-08-15 15:33:22

Гэр хороолололоор дүүрсэн хашаанууд болон ногоон бүсээр дүүрсэн мөөгөнцөртсөн түгжээтэй зарах хаус нэртэй байшингуудыг бүртгэлжүүлээд багасгах арга хэмжээ авах нь Зөв юм. Тэрнээс биш газрын наймаачин болгоны мөнгө олох арга замыг хувийн өмч гэж худлаа хамгаалах хэрэггүй. Хүрээлэн буй орчны эмх цэгц эрүүл мэнд илүү үнэтэй.

зочин [66.181.186.191] 2024-08-15 09:48:01

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5-Р ХОРОО, БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРУУН, 2А БАЙРНЫ ЗҮҮН ТАЛД БАРИЛГА БАРИХААР 26 ЖИЛ ХАШААЛСАН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ ИРГЭДИЙГ БАЯРЛУУЛСАН ХЭДИЙ Ч ӨДӨРТ 50-60 МАШИНЫ ЗОГСООЛ БОЛЖЭЭ. ОРЧНЫ ОРОН СУУЦНЫ ИРГЭД ТООС ШОРООНД ДАРГАДААД 2 САР БОЛЖ БАЙНА. ГЭТЭЛ ЭНЭ ГАЗАРТ НИЙТИЙН ЖОРЛОН БАРИГДАХ СУРАГ ГАРЧ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ БАЙГАА АЖ. УЛААНБААТАРТ БАЙДАГ 310 000 НҮХЭН ЖОРЛОН ДЭЭР ОДОО ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНД НИЙТИЙН ЖОРЛОН БАРИГДАЖ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХНЭЭ. УГ НЬ СОЦ ҮЕД ЭНЭ ГАЗАР ХҮҮХДИЙН САГСНЫ ТАЛБАЙ, ХӨГШЧҮҮЛ ХӨЛӨӨ АМРААХ СҮҮДРЭВЧ САНДАЛ БАЙСАНСАН. ЯМАР ҮМБҮҮ ТОЛГОЙТОЙ ЗАСАГ ДАРГА НИЙТИЙН ЖОРЛОНГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНД БАРИХААР СЭДДЭГ БАЙНАА

Зочин [202.126.91.133] 2024-08-15 20:37:18

Шаа пиздаа зөндөө олон жил хөөцөлдлөө хаана байна тэр орон сууц нь

Иргэн [202.55.188.92] 2024-08-14 22:24:14

Олон хүүхдэдээ өрх баяртай гэж...

зочин [192.82.65.120] 2024-08-14 16:49:40

Наалдаад барьсан цементэн барилга гэж хөгийн юм яриж байхын оронд та нар орон нутгаа хөгжүүлэх талаар, мөн цалин хөлс, барааны үний талаар ярих хэрэгтэй бна. жаахан амьдралд ойрхон юм яриж бмаар бна. Боловсролын сайд аа та хэрэггүй хувийн их дээд сургуулиа цэгцлээчээ. Номын сан, дотуур байр, спорт заалгүй байж яаж их сургуулийн зөвшөөрөл өгч чадаж байна аа Ерөнхий сайд аа,

Зочин [66.181.187.176] 2024-08-18 23:40:49

Зөв хө

Иргэн [59.153.114.32] 2024-08-14 14:45:15

Та нар амлаад гарч ирээд ажилаа хий!!!!!!!?????олон дайралтанд өртөөд байлгүй --- Ахмадийн түрээсийн байр захиалаад 8 жил болж бна одоо ч байхгүй !!!!!!!! Зарим ахмад нь Өргөдөлөө үлдээгээд Тэнгэрт заларав !!!???? Яах вэ жаахан сайхан амьдраад явахсандаа төр засаг баригчидаа !!!!!!!Та нар ч одоо ахмадад орох нээ хөөрхий !!!!!!!! олуулаа учираа олохуу олохгүй бол Эрт хэн эргээд алхах нээ !!!!!!!!₩₩₩₩₩₩₩¥¥¥¥¥

Горьдоод хэрэггүй. Тэртээ тэргүй мөнгө байхгүй. [66.181.160.72] 2024-08-14 14:16:15

Та нарт зориулах мөнгө Засгийн газарт байхгүй, за юу.Саяхан тэр мөнгөнөөс 114 тэрбум төгрөг Олимпд зарчихсан, шинэ мөнгө 2025 оны төсөвт л орох байх.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.