Монгол сурагчид хиймэл оюун ухааны олимпиадаас мөнгөн медаль хүртжээ

Aдмин / Нийгэм

Болгарын Бургас хотод болж өндөрлөсөн хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадаас Монголын сурагчид мөнгөн медаль хүртжээ.

200 гаруй сурагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөн уг олимпиадад манай улсаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдсөн юм. Багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн багш З.Цолмон ажилласан бүрэлдэхүүнд Э.Тэнүүн, Ч.Ирмүүн, Н.Батсүх, Т.Энгүүн нар багтжээ.

Олимпиадыг ахлах ангийн хүүхдүүдийн дунд хиймэл оюуны хязгааргүй боломжийг нээх, дараагийн үеийг бэлдэх зорилгоор зохион байгуулжээ. Сурагчид загвар платформд бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараараа өрсөлдсөн байна. Мөн онолын болон практик мэдлэг шалгасан дасгалууд ажилласан байна.

Тус олимпиадын зорилго нь сурагчдын шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны болон практик мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн салбарын өргөн боломжуудын талаар ойлголт өгөх, хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлыг өргөн хүрээнд нээлттэй хэлэлцэхэд оршжээ.

Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадыг ирэх жил БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.