"Эцэг эхчүүд дунд, ахлах ангийн хүүхдэдээ долоо хоногт ₮23,000-43,000 өгдөг ч эрүүл хүнс авч байгаа юу гэдэг нь асуудалтай"

Aдмин / Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн хоолны шим тэжээлийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эцэг эхчүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

2024 оны тавдугаар сараас төрийн өмчийн цэцэрлэгийн 242,000 гаруй хүүхдийн үдийн хоолыг 3,000 төгрөгөөр, 24 цагийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлыг 4,100 төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм байна.

2008 оноос өмнө цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх төлдөг байжээ. 2008-2016 он хүртэл төр зардлыг бүтэн дааж байгаад 2016 оноос хойш тодорхой хувийг эцэг эх даах нь зүйтэй гэсэн хууль гарсан боловч өдийг хүртэл буюу найман жилийн турш уг ажлыг эхлүүлээгүй байгаа аж.

Энэ ажлыг эхлүүлэхэд хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулах зэрэг маш олон асуудлуудыг харж байж энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал илтгэлийнхээ үеэр онцлов.

Тэрбээр "300,000 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан үндэсний хэмжээний судалгаагаар хүүхэд нь өглөөний цайгаа уудаг эсэх асуултад 50 хувь нь нь "Уудаг" гэж хариулсан. 50 хувь нь өлөн ходоодтой сургууль дээрээ ирдэг гэсэн үг.

Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгч чадахгүй байгаа асуудлаар дунд, ахлах ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс судалгаа авахад эцэг эхчүүд долоо хоногт хүүхдэдээ 23,000-43,000 төгрөг өгдөг гэсэн дүгнэлт гарсан.

Тэр мөнгөөр тухайн хүүхэд эрүүл хүнс авч идэж чадаж байгаа юу гэдэг нь асуудалтай. Иймд нэгэнт эцэг эхийн өгч байгаа мөнгөөр хүүхдийн онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолыг сургууль дээр нь өгөх нь илүү үр дүнтэй байж болно. Энэ асуудлыг хэлэлцэнэ" гэв.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-08-15 15:50:30

Маш зөв асуудал шүү. Сургуулийн хоолны газар, хоол борлуулдаг цэгүүдийн үйл ажиллагааг тогтмол хянадаг болмоор байгаа юм. МХХ-ийн мэргэжилтнүүдийн тоог нэмж, сургуулиудыг хуваарилан өгч байж үр дүнд хүрнэ.

Аав [66.181.161.140] 2024-08-15 13:35:31

Маш зөв асуудал хэлэлцсэн байна. Хүүхдүүдийн хүнсний найдвартай, эрүүл, элбэг хүрэлцээтэй, хямд байлгах асуудал бол нэг номерын асуудал. Тансаг хэрэглээ, баяр шоуны мөнгөнийхээ багахаан хэсгийг хүүхдүүдийнхээ хүнсэнд зарцуулцгаа л даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.