Техник, технологийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл 50 хувиар буурч байна

Aдмин / Нийгэм

Дэлхийн улс орнуудад гамшигт үзэгдэл олонтоо давтагдах болсон. Энд байгалийн болон биологийн, мөн хүнээс шалтгаалсан гээд олон төрлийн гамшиг тохиолдож байна.

Хүний хүчин зүйлээс хамаарах гамшгийг хүн одоо өөрөө техник, технологи ашиглан бууруулах, ядаж л танин мэдэж тодорхойлох боломжтой болсныг Их Британийн Кембрижийн Их сургуулийн профессор Максимиллиан Ван Вийк хэлж байна.



Тэрбээр манай улсад болж буй “Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшгийн эрсдэл” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, “Газар хөдлөлт болон хөрсний гулсалтыг тодорхойлох нь” сэдвээр илтгэл тавьсан юм.



Одоо бид техник, технологийн дэвшлийг ашиглан газар хөдлөлт болон хөрсний гулсалтыг судлаж, сансрын зургаар их хэмжээний мэдээлэл авч, том хэмжээний түвшинд тодорхойлох броломжтой болсон гэв. Жишээ нь, дэлхий нийтийг 100 жилийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад байгалийн гамшгаас хүмүүсийн эрсдэж, эндэх байдал 50 хувиар буурчээ.

Тодруулбал, одоо энгийн иргэний байгалийн гамшгаар амь алдах явдал 100 жилтэй харьцуулахад эрс багасчээ. Энэ нь олон улсын хамтын ажиллага, техник, технологийн хөгжлийн нөлөө юм гэдгийг профессор Максимилиан Ван Вийк онцлон хэллээ.



ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Одонбаатар, манай орны хувьд гамшгийн эрдслийн үнэлгээг ОБЕГ-тай хамтран ерөнхий байдлаар хийсэн. Одоо нарийвчилсан буюу тодорхой байдлаар хийх шаардлагатай байгаа. Одоо бид газар хөдлөлийн эрсдлийн аюулын үнэлгээний зураглалыг гаргаж байна. Говь-Алтай аймагт болсон эртний, хөрсний гулсалтыг судалж байна гэв.



“Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшгийн эрсдэл” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Их Британийн Ленчестерийн Их сургуулийн эрдэмтэн Марта Пападопоул дэлхийн галт уулуудын хугацааг тогтоож, насжилтыг тодорхойлсноо танилцуулсан юм. Үүгээр манай улсын хувьд Сүхбаатар аймгийн дарьгангын нутаг дахь болон (галт уулын хамгийн их нягтралшилтай газар), Архангайн Тариатын галт уул хамгийн ойрын буюу хамгийн залуу насжилттай гэж гарчээ. Тодруулбал, 5-7 мянган жилийн өмнө дэлбэрсэн галт уулуудаар тодорхойлогдсон байна. Энэ нь хамгийн сүүлд тухайн уул тэсэрч дэлбэрснийг чулуугаар нь тогтоосныг хэлж буй аж.



Хуралд Уул уурхайн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Уянга оролцож, судлаачийн хувьд хэлэхдээ, геологийн буюу газрын хэвлийн судалгаагаар бид өөрсдийгөө аливаа гамшиг, үер, усны аюул, газар хөдлөлтөд өртөхөөс сэргийлэх боломжтой байдаг. Үүний тулд гамшигт үзэгдлийн үед авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах олон улсын туршлагаас суралцаж, харилцан мэдээлэл санал солилцох нь чухал ач холбогдолтой байна гэсэн юм.




ШУА, ШУТИС, ОБЕГ, Үндэсний геологийн алба, МУИС, гадаадаас Кэмбрижийн болон Окфордын их сургууль хамтран зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч гадаад, дотоодын эрдэмтэн судлаач нар Булган аймгийн Могод, Архангай аймгийн Тариат сумын нутагт очиж галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтөөс үүдэн тогтсон биологийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах хээрийн экспедицээр ажиллах юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.