П.Наранбаяр: МУБИС-ийн оюутнуудад өгч байгаа "бурам" нь үр дүнтэйгээ уялдаж байх ёстой

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д багш мэргэжлээр 100 хувь үнэгүй суралцаж буй оюутнуудын асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Дээрх шийдвэртэй холбоотойгоор хэд хэдэн бодлогыг баримтлах нь зүйтэй. Үнэхээр үнэгүй сургаж л байгаа бол босго оноог нь нэмэх ёстой.

Түүнчлэн сургуулиа төгсөөд дор хаяж таван жил мэргэжлээрээ ажиллахыг шаардах ёстой. Ингэснээр үнэгүй сургасан зээл нь буцалтгүй болж хувирах бодлого барих шаардлагатай. Ингэхгүй бол бэлтгэгдчихээд багшлахгүй алга болчихдог тал харагдаж байна.

Жишээлбэл 2013 оны 800 оноотой хүүхдүүдийг бэлдэж ирсэн бодлого бий.

Тухайн үед үнэхээр сайн оюутнууд сургуульд элсэж орсон. Ихэнх нь 3.5 жил суралцаад сургуулиа төгссөн байдаг. Гэвч тэдгээр оюутнаас 40 хүрэхгүй хувь нь багшилсан байвал яах уу? Ийм үр дүнгүй ажлыг бид хийж болохгүй.

Тиймээс өгч байгаа бурам нь үр дүнтэйгээ уялдаж байх ёстой" хэмээв.

ЭХ СУРВАЛЖ : IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.203] 2024-08-17 14:04:01

100 хувь чөлөөлөөд босго оноог өндөр тавьж сурлага сайтайг нь сонгох чухал. Бхгшийн цалин хангамжийг ТҮК-н ажилтантай адил нэмбэл хэн ч орно доо Ахуй хангамж, байр зэргийг нь шийдээд өгвөл төлбөртэй ч орно .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.