Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна

Aдмин / Нийгэм

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлтийн дагуу Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаарх хяналтын сонсголыг энэ оны 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулахаар, тус сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн бол хяналтын сонсгол зохион байгуулахыг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулж, төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргасан юм.

Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 62.5 хувь нь дэмжив.

эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

оюун [59.153.113.147] 2024-08-16 12:33:31

иргэдээс санал хүсэлт авч ажиллах уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.