Түүхэн дэх хамгийн халуун жил 2024 онд ч үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

Хэт халалтын давлагаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим, цар хүрээ нь нэмэгдсээр байна.

Дэлхийн хүн амын олонх нь халуун орны уур амьсгалтай бүс нутаг, хот суурин газарт амьдардаг.

Эдгээр бүс нутагт аюултай түвшинд хүрсэн халалтын нөхцөл байдал, мөн хэт чийгшилтэй хавсарсан улирлын чанартай онцгой халалтын давлагаанаас болж өдөр, шөнийн цагаар хэт халууны хэм удаан үргэлжилж байна.

Сүүлийн жилийн хугацаанд 50 хэмээс дээш халсан тохиолдлын тоо нэмэгдэж, урт хугацааны уур амьсгалын өөрчлөлт, Эль Нино болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр 2023 онд түүхэн дэх хамгийн халуун жил болсон бол энэ үзэгдэл 2024 онд ч үргэлжилсэн хэвээр байна.

Энэ оны зургаадугаар сар дэлхийн цаг агаарын хэм дээд түвшинд хүрч халсан арван гурав дахь сар байлаа.

Ирэх таван жилд хамгийн багадаа нэг удаа 2023 оны хэт халууны үзэгдлийг давж, түүхэн дэх хамгийн халуун жил тохионо гэж Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн хорооноос анхааруулж байна.

Бага, дунд зэргийн цаг уурын халалт ч гэсэн эрүүл мэнд болон иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Тэр дундаа амьжиргааны түвшин бага иргэдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа аж гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Санаа [66.181.186.200] 2024-08-16 23:43:43

Гадаад орны мэдээ халалт ихтэй байна. Харин хаа очиж Монгол орон халалт ихтэй гэхээргүй байгаа байх. Наран дээр болж буй үйл явц бүр ч халуун биш байна. Нарны идэвхжил өндөр байх хугацаа ойртож баына гэж яриа гараад байгаа. Наран дээр дэлбэрэлт ихсэж плазма дэлхийд ирж соронзон шуурга үүсгээд буй.Манайх ийм явцыг хайхарахгүй байдаг.Сор. шуурга хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй.Иймэрхүү зүйл ОБ Г хэлдэг бол сайн юм. УЦУГ их анхаарах байх. Монгол оронд хэр үндэслэлтэйг бодоорой. Европод халснаар ард түмнийг айлгаж болохгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.