Л. ОЮУН-ЭРДЭНЭ: БҮС БҮРТ АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭР БАРИНА.

Aдмин / Нийгэм

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням " Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Дархан арьс ширний цогцолбор гэх үг, үсэг байхгүй болчихжээ. Өнгөрсөн хоёр парламент дарааллан малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, малын гаралтай бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх, жалгаар нэг хаягдаж байгаа малын арьс шир, түүхий эдийг боловсруулах талаар сонгуулийн турш ярьж байгаад орж ирсэн. Тиймээс яагаад энэ төслийг тусгаагүй вэ. Хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Өнгөрсөн хугацаанд очоогүй дарга, нээлт хийгээгүй үйл ажиллагаагүй ховор шүү дээ?" гэв.

Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дарханы арьс ширний цогцолбороор олон жил улс төржөөд урагшлахгүй байгаа учраас заавал Дарханд баригдах шаардлагагүй гэж үзсэн. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс болгох шаардлагатай гэж үзсэн. Мөн бүс бүрт арьс шир боловсруулах үйлдвэр барих шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэ бол сонголт. Төслийг дэмжихгүй байгаа орон нутгийнхныг гуйхгүй. Найман жилийн турш улстөржинө гэдэг их цаг хугацаа. Тухайн газар нутгийн онцлог, тээвэр логистикийн асуудал гээд олон асуудлууд дагаж яригддаг. Тиймээс дахин улстөржиж гацаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс Дархан, Хангайн бүсэд аль нэг газарт баригдах эсвэл бүсүүдэд баригдах нь зүйтэй гэж үзсэн." гэв.

ЭХ СУРВАЛЖ: АРСЛАН.МН


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.195] 2024-08-20 11:56:19

Ховдод үйлдвэр нь баригдчихаад олон жил болж байна. Цэвэрлэх байгууламжийг нь төр хариуцаж барихаар болсон ч 4 тэрбумаар авч ирсэн тоног төхөөрөмжөө хадгалалтын буруугаас болж хаягдал төмөр болгочихоод 7 дохь жилийн нүүр үзэж байна. МАНынханы хийсэн хийдэг ажил улсад ч орон нутагт ч ийм байна даа.

Зөв санаа байна. [66.181.191.37] 2024-08-18 22:33:59

Хоорондоо өосөлдөх болох нь дээ. Аль бүсийнх давуу байх бол оо? Бүс болгонд уг нь ноос, мах, газар тариалангийн үйлдвэрлэл үүсгэж ХООРОНД НЬ өрсөлдүүлэх хэрэгтэй. Гэхдээ ингэлээ гээд дорой нэгнийг нь дампууруулж БОЛОХГҮЙ. Улс ЗОХИОМЛООР Ч болтугай дэмжээд явах ЁСТОЙ.

Гол өрсөлдөгч гадаадад байдаг. Бид дийлэх үү? [66.181.191.37] 2024-08-18 22:40:57

Дотооддоо өрсөлдөж болно. Гэтэл Монголын УДАМЖЛАЛТ үйлвэрлэл хүссэн орлрго ашиг авчрах уу гэдэг нь БНХАУ, үүний дотор Өвөр Монголоос ХАМААРААД байдаг. Энэ л бидний гол өрсөлдөгч, түүний г зах зээлийн өрсөлдөөнөөр ЯЛАХ ХЭРЭГТЭЙ байдаг. Бид тэгэж ЧАДАХ УУ? Хоншоор хүрэх үү?

Зочин [66.181.161.156] 2024-08-18 21:46:05

Уул уурхай гэж ухаж сэндийлж байснаас, малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүд байгуулан бүтээгдхүүнээ экспортолж ажилтай, орлоготой монгол болсон нь зөв шүү

Иргэг [66.181.185.76] 2024-08-18 20:35:43

Энэ хогийг гачигаар Монголоор тоглоод дуусла шүү Монголчууд та нар юу тарина түүгээ хураана даа

Zochin [139.5.218.158] 2024-08-18 19:26:04

Aris shirnii uildver us mash iheer bohirduuldag tul barihgui baisan n deer um daa

Зочин [59.153.112.109] 2024-08-18 17:48:42

100 жилтэй нам 100 үйлдвэр бахьчихсан юм биш үү

Зочин [62.178.2.77] 2024-08-18 11:49:09

Huiuyee. Darhanii aris shirnii uildveriin zurgaa zursan xumuusiin mungiig odoo boltol uguugui baijij yugaa xudlaa xutsaad bgaan bee. Odoo buur shuuxdeltseej yabj bgaashde mungu avch chadahgui bga companiud n. Danh tsarailsan xudlachaa chamdl gej helxed xudlaa xutsaad bailgui ter munguu ug.

Зочин [202.9.40.39] 2024-08-18 06:22:42

Баахан дуусдаггүй үйлдвэр нэрээр мөнгө хулгайлах арга олчихпмаа.Хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл өгчихөөч.маш хурдан барина да

Иргэн [202.55.188.97] 2024-08-18 13:42:27

Бас жалганд хөглөрөөд хэвтдэг хонины ноосоо боловсруулах үйлдвэрүүдээ барихгүй юм уу. Арьс ширнээс ч амархан боловсруулна. Бага зардал гарна. Угааж, самнаад, пресслээд цагаан алт болоод экспортонд шууд гаргана. Хивсний гол үндсэн түүхий эд болдог гэдгийг сануулъя. Үнэхээр сэтгэл бвал ноосоо бас боловсруулаарай.

Zochin [59.153.113.189] 2024-08-17 17:22:21

Арьс ширний үйлдвэр цогцолбор гэж яриад хэдэн тэрбум төгрөг идсэнээ хэлчих зүрх алга уу МАНы хулгайчууд минь

Иргэн [66.181.182.137] 2024-08-17 11:24:22

Оюун - Эрдэнэ ээ чи !!!!! Хоолойн өвчин хөлд орсон гээд л солиороод л байсан !!!!!!!!Улс төр тийм юм бхйхгүй шүү ???????!!!!!!!Төрөөс холдсон дээрдээ алиа шогтохоосоо болоод ллллллл!!!!!!!!!!!!!!

Р,Батаа [103.57.92.117] 2024-08-17 11:13:23

Шаадлагатай эрчим хүчний эх үүсвэр байгаа юм уу?

Зочин [124.158.107.35] 2024-08-16 23:31:03

Эдийн засгийн тооцоо судалгаа байгаа болов уу. Бүх зүйл судалгаан дээр л үндэслэгдвэл зүгээрсэн. Замын брожур ёолихоо ч бас

зочин [183.177.99.226] 2024-08-16 18:54:51

Данх шаадаг гар вээ Монгол малын эрьс нэхий хэнд хэрэггүй айлийн хашааны буланд үгжирээд өтөндөө баригдаад хог болон хэвтэж байгаа ш дээ

ИРГЭН [66.181.190.25] 2024-08-16 16:44:44

Малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр мөнч их хэрэгтэй байна даа Монголд! Яриад л байвал нефьтийн үйлдвэр шиг болох юм бишүү! Яаралтай хийж хэрэгжүүлээч !


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.