Дэлхийн соёлын фестивальд бүх аймаг, гадаадын 150 гаруй уран бүтээлч оролцож байна

Aдмин / Нийгэм

Нүүдэлчдийн соёлын өвийн фестиваль наадам нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд болж байна. Энэ жилийн “Нүүдэлчин” соёлын фестивальд соёлын биет бус өвийн 7 ай савын Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, Ази, Европ, Өмнөд Америк тивийн 12 улс орны 150 гаруй төлөөлөл оролцож байна.


“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг.

Соёлын өвийг хадгалж, хамгаалахын зэрэгцээ тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, олон талт агуулга, хэлбэрээр баяжуулан, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал тавин ажиллаж байна. Монгол туургатны олон угсаатан, ястны өв соёлыг нэг дороос танин мэдэх, газар газрын өвлөн уламжлагчид нэгнээсээ харилцан суралцах, үүх түүх-үндэс угсаагаа сэргээн санах, бахархан хүндэтгэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх асар том боломжийг энэхүү фестиваль бий болгон олгож буй ач холбогдолтой"-г онцоллоо.


Соёлын өвийн наадам фестивальд жуулчид, үзэгчид отог, өртөө бүрээр зочлон өв соёлтой танилцан, үзүүлэн тоглолт үзэж сонирхож, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрт хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.