ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД УРАГШ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ

Aдмин / Нийгэм

2024-08-19, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

Аргын тооллын: 2024-08-19, Даваа гараг

Наран ургах шингэх: 05:53-19.58

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр

Билгийн тооллын 15, Сумьяа гараг, намрын тэргүүн хар бич сарын 4 ногоон мэнгэтэй, хий суудалтай, рашаан барилдлагатай, өтлөх үхэхүй шүтэн барилдлагатай, тооно одтой, хөхөгчин туулай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-19.58
-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40), бар (03.40-05.40), туулай (05.40-07.40), морь (11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа (17.40-19.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
-Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.