Нийтийн хоолны салбарын орлого 2024 оны эхний хагаст өмнөх жилийн мөн үеэс 10%, зочид буудлынх 12%-аар өсөв

Aдмин / Нийгэм

Нийтийн хоолны салбарын орлого 2024 оны эхний хагас жилд 816.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар буюу 136.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Ийнхүү өсөхөд

  • рестораны орлого өмнөх оны мөн үеэс 21 хувь буюу 81 тэрбум төгрөг,
  • кафе 24.7 хувь буюу 13.9 тэрбум төгрөг,
  • цайны газар 16.6 хувь буюу 11.6 тэрбум төгрөг,
  • катеринг 19 хувь буюу 27.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын 2024 оны эхний хагас жилийн нийт орлогын 57.3 хувийг ресторан, 10 хувийг цайны газар, 21.1 хувийг катерингийн орлого тус тус эзэллээ.

зураг

Түүнчлэн зочид буудлын салбарын орлого 2024 оны эхний хагас жилд 244.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувь буюу 25.6 тэрбум төгрөгөөр өсжээ.

Үүнд гурав болон түүнээс дээш одтой буудлын орлого 9.3 хувь буюу 14.9 тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрынх 19.5 хувь буюу 10.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын 2024 оны эхний хагас жилийн нийт орлогын 71.9 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 26.6 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.6 хувийг хоёр одтой зочид буудлын орлого тус тус эзэлж байна.

зураг

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2024-08-19 08:58:29

нийтийн хоол хэтэрхий үнэтэй болсон


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.