МЭДЭЭ

Нийт 100213 мэдээ байна
post thumbnail

Телевизээр хонжворт сугалаа, бараа бүтээгдэхүүн үнэ хаялцуулан худалдах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ

Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ. Харин эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй аж. Харилцаа Холбооны Зохицуулах Хор...

post thumbnail

Багануурын уурхай энэ онд 4.5 сая тонн нүүрс олборлоно

Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2023 онд 4.5 сая.тн нүүрс олборлохоор төлөвлөөд байна. Тус компани 2022 онд 16.15 сая/м3 хөрс хуулж, 27сая/м3 уулын цулын ажил хийснээр уулын цулын төлөвлөгөөг 108.4, мөн 4.35 сая тонн нүүрс олборлон борлуулснаар төлөвлөгөөг 101 хувиар биелүүлжээ.

post thumbnail

Үндсэн хууль судлаач Д.Ламжав: Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй

-Монгол Улс тогтолцооны авлига руу гулсан орсон нь ойлгомжтой боллоо. Ялангуяа сүүлийн үед болсон хурал, хэлэлцүүлэг үүнийг нотолж байна. Үүнд Засгийн эрхээ төлөө тэмцэж гарч ирсэн зоригтой залуус буруутай. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ.   Ардын их хурлын депутат байсан хүний хувьд хэлэхэд Үндсэн хуул...

post thumbnail

Өргөн хэрэглээний барааны үнэ 0.4 хувиар өсжээ

Энэ сарын 9-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар өссөн байна. 2023 оны 1-р сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

post thumbnail

Жо Байдений ашиглаж байсан байрнаас Украин, Иран, Их Британитай холбоотой нууц баримтууд олджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений өмнө ашиглаж байсан албан байрнаас Украин, Иран, Их Британитай холбоотой нууц баримтууд олджээ. 2013-2016 он буюу Жо Байдений дэд Ерөнхийлөгч байх үед хамаарах эдгээр баримт 2017-2020 онд түүний ашиглаж байсан Пенсильванийн их сургуулийн дэргэдэх судалгаа шинжилгээний төвийн байрнаас олдсон байна. Эдгээр нь Үндэсний а...

post thumbnail

Дэлхийн банк: 2023 онд дэлхийн ДНБ-ий өсөлт 1.7 хувьд хүрнэ

2023 оны дэлхийн ДНБ-ий өсөлт өмнө таамаглаж байсанчлан гурван хувь биш, 1.7 хувьд хүрнэ гэж Дэлхийн банкнаас мэдэгдлээ. Энэ бол 2009, 2020 оны хямралын жилүүдийг оруулахгүйгээр тооцвол сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй хамгийн доод үзүүлэлт. Хөгжиж буй орнууд хямралд хамгийн ихээр өртөнө гэж тус банкны шинжээчид анхааруулсан байна. Украин...

post thumbnail

БНХАУ Тайвань руу чиглэсэн гадны улс төрчдийн айлчлалыг эрс эсэргүүцлээ

Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Тайвань аралтай харилцаж байгаа гадны улс төрчдийг “галаар тоглоод байна” гэж мэдэгджээ. Учир нь өнгөрсөн оны 8-р сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилснаас хойш Европын улс орнуудын улс төрчид Тайваньд ар араасаа айлчилсаар бай...

post thumbnail

ДЭМБ аялагчдад амны хаалт зүүхийг зөвлөжээ

ДЭМБ-аас улс орнуудад хандан уртын нислэгээр явж байгаа хүмүүстээ амны хаалт зүүлгэхийг зөвлөсөн байна. Европын улсууд, АНУ-д коронавирусний дэд хувилбар тархсан тул холын нислэг гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөлд зорчигчдод амны хаалт зүүлгэхэд дэлхийн улс орнууд анхаарах хэрэгтэй гэж НҮБ-ын агентлаг мэдэгдсэн байна. Ингэхдээ Америк зэрэг орнуудаа...

post thumbnail

Бразилын шүүх зарим удирдах албан тушаалтныг баривчлах шийдвэр гаргажээ

Бразилын шүүх тус улсын парламентын ордон, Засгийн газрын бусад барилгуудад халдсан хэргээс үүдэн зарим удирдах албан тушаалтнаа баривчлах шийдвэр гаргажээ. Хэд хоногийн өмнө үймээн самуун дэгдээгчид Бразилын парламентын ордон, Засгийн газрын бусад барилгуудад халдсан хэргээс үүдэн тус улсын цэргийн хууль тогтоомжоор үйл ажиллагаа явуулдаг цэргийн...

post thumbnail

Перугийн Ерөнхийлөгч Дина Болуартег геноцидын хэргээр шалгана

Перугийн Ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Дина Болуартег геноцидын хэргээр шалгахаар болсноо зарлажээ. “Урьдчилсан шатны мөрдлөг шалгалт 2022 оны 12 дугаар сар болон 2023 оны нэгдүгээр сард Апуримак, Либертад, Пуно, Хунин, Арекипа, Аякучо зэрэг бүсүүдэд гарсан эсэргүүцлийн үеэр геноцид, хүн амины хэрэг үйлдсэн, хүний эрүүл...