МЭДЭЭ

Нийт 100307 мэдээ байна
post thumbnail

Монголын цэргийн эмч, ажилтнууд гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

БНТУ-ын Хатай мужийн Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн төв эмнэлгийн хээрийн эмнэлэг энэ сарын 12-нд өглөөний 08:00 цагт үзлэг эмчилгээг эхлүүлсэн. Тэд гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ өдөр гэмтлийн болон бусад шалтгаант нийт 96 иргэн, түүний дотор 13 хүүхдэд...

post thumbnail

Г.ӨНӨРБАЯР: БҮХ ОРЛОГООС НДШ АВАХГҮЙ

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх төрлийн орлогоос Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ тооцож авна гэх заалтыг оруулсан тухай мэдээлэл гараад буй. Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар болоод байгаа юм. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр уг мэдээллийг няцаа...

post thumbnail

Монголын аврагчид нурангиас үнэт эдлэл, бэлэн мөнгийг гарган хүлээлгэж өгчээ

БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 2 дугаар сарын 12-ны өдрийн 22.00 цаг (Анкарагийн цагаар 17.00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дор...

post thumbnail

Хүүхдийн мөнгө, насны хишгийг энэ долоо хоногт олгоно

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, тэтгэвэр зэргийг цагаан сарын өмнө олгохоор болсон. Тодруулбал, ахмад настнуудын тэтгэврийн гуравдугаар сарын 01, насны хишгийг хоёрдугаар сарын 14, хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд тус тус олгохоор болжээ.

post thumbnail

Турк: Аврагчид нурангид 149 цаг дарагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу ням гарагийн  байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 29 мянгад хүрчээ. Үүний 24 мянга гаруй нь Турк, 4500 гаруй нь Сири улсын иргэд байна. Мөн газар хөдлөлтийн улмаас Сири улсад 5.3 сая хүн гэр оронгүй болжээ....

post thumbnail

2022 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЕШ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан. Тэгвэл энэ оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Мөн 2013...

post thumbnail

ХБИ ОНГОЦ, ГАЛТ ТЭРГЭЭР 50-90 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ, АВТОБУСААР ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болов. “Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тасалбараас 60 хув...

post thumbnail

ЦЕГ: ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХДЭЭ ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ БАЙНА

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэхдээ халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байна. Нийслэл хотын хэмжээнд энэ оны 1-р сарын байдлаар 485 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй...

post thumbnail

Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг шаардсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг болох 1072 хувьцаатай холбоотой хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгохыг шаардсан бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ногдол ашгийг тараахад хувьцаа эзэмшигчид 15 мянган төгрөг олгох тооцоолол гарсан. Ингэснэ...

post thumbnail

КОВИД-19-ӨӨР ХАЛДВАРЛАСАН 25-44 НАСНЫХАН ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР НАС БАРАХ ТОХИОЛДОЛ ӨНДӨР БАЙНА

Вандербилтийн их сургуулийн сагсан бөмбөгчин Деми Вашингтон 2020 оны сүүлээр КОВИД-19-өөр халдварласан бөгөөд түүний шинж тэмдэг нь хөнгөн, зүгээр л хамраас нь нус гоожиж байв. Гэтэл халдвар авсан коллежийн оюутан зүрхний булчин үрэвсэх миокардит өвчнөөр өвчилсөн байсан бөгөөд энэ нь зүрхний цус шахах чадварыг бууруулдаг аж. Энэ нөхцөл байдал нь цу...