МЭДЭЭ

Нийт 104667 мэдээ байна
post thumbnail

ШУДАРГА ЁС Х.БУЛГАНТУЯАГ ОГЦРУУЛАХААС ЭХЭЛНЭ ЕРӨНХИЙ САЙД АА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Х.Булгантуяа санаатайгаар нүүрсчдийг өмгөөлөн ярьж ард түмнийг бухимдууллаа. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг хохироосон хулгайч улс төрчдийг өөхшүүлж, ард түмнийг доромжилж буй хэрэг. Урьд нь Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Монгол улсыг саарал жагсаалтад оруулах хорлонтой шийдвэр гаргасан нь март...

post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хална. 2023 оны зургаадугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол Алтай, Хөвсгөлийн уулсаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Монгол Алтай, Хан...

post thumbnail

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.   Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харг...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны  дунд шар морь сарын 02. Ангараг гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой ж...

post thumbnail

Ламхай нар бэлгийн ХҮЧИРХИЙЛЭЛД өртдөг эсэх талаар Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн цахим сүлжээнд хийдэд шавилан суралцдаг бяцхан ламхай нар бэлгийн дарамтад өртдөг гэх мэдээлэл түгж, нийгмийг цочирдуулаад байна. Уг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн эмэгтэйн 13 настай хүү уг бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэмээн тэрээр хэлсэн. Хүүгийн ээж энэ талаар мэдээлэхдээ "Гандантэгчинлэн&qu...

post thumbnail

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Зэлтэр,  Хангай нуруунаас эхтэй Хануй, Идэр, Чулуут, Заг Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Үенч, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 55 см давсан байна. Иймд дээрх гол мөрн...

post thumbnail

“Juno” аппарат Бархасбадь гаргийн аянга цахилгааны зургийг авчээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ “Juno” сансрын аппарат Бархасбадь гаргийн аянга цахилгааны зургийг анх удаа авсан байна. Зургийг NASA цахим хуудсандаа нийтэлсэн бөгөөд дэлхийгээс 1300 дахин том, массаараа 318 дахин их, нарны аймгийн хамгийн том уг гараг дээр аянга цахидаг байж магадгүйн анхны...

post thumbnail

Дэлхийн агаарын тээврийн зорчигчдын урсгал цар тахлын өмнөх түвшинд дөхөж өснө

Дэлхийн агаарын тээврийн зорчигчдын урсгал 2023 онд 28.3 хувиар өсөж, зорчигчдын тоо 4.54 тэрбумд хүрснээр цар тахлын өмнөх 2019 оны түвшинд дөхөх төлөвтэй байна гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос /IATA/ мэдээлжээ. Тус байгууллагын тайланд дурдсанаар, энэ онд зорчигчдын тоо 2022 онд 3.39 тэрбум байсантай харьцуулахад өсөж...

post thumbnail

Швейцарт бүх нийтийн санал хураалтаар уур амьсгалыг хамгаалах хууль батлав

Швейцарын сонгогчид ням гарагт уур амьсгалыг хамгаалах шинэ хуулийг дэмжсэн санал хураалгажээ. 2050 он гэхэд байгальд хор хөнөөлгүй улс болох зорилтыг энэ хууль дэвшүүлж байна. Швейцарын иргэдийн олонх нь 2050 он гэхэд агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх зорилтыг дэмжсэн санал хураалгажээ. Социологийн судалг...

post thumbnail

Элсэлтийн ерөнхий шалгалтын дээд оноо буюу 800 оноо авсан 158 шалгуулагч байна

Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад 34432 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн. Тэдний 92,6 хувь нь шалгалтандаа оролцжээ. Математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн олон суралцагч сонгосон бол газар зүй, орос хэлний шалгалтад хамгийн цөөн сурагч оролцсон байна. Шалгалтын дээд оноо буюу 800 оноо авсан 158 шалгуулагч байна. Энэ нь...