МЭДЭЭ

Нийт 112858 мэдээ байна
post thumbnail

"ЗГ махны экспортыг зогсоохыг хүсвэл үйлдвэрт шалгалт оруулан зөрчил илрүүлж, үнэ буулгах ажиллагааг шууд бусаар хийдэг"

"Шинэ эдийн засаг: Худалдааны хууль хэрэгтэй юу" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт багш судлаачид, бизнес эрхлэгчид оролцон өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм.  Тэднээс заримыг нь онцлон хүргэе. Бизнес эрхлэгч О.Нэмэхбаяр "Манай улсын бөөний болон жижиглэнгийн худалдаанд албан бус хэсгийн...

post thumbnail

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 2098.1 тэрбум төгрөгийн орлого олжээ

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнгөрсөн онд 2098.1 тэрбум төгрөгийн орлого олжээ.   Тус орлогын 83.17 хувийг мэдээлэл, холбоо, 14.89 хувийг өргөн нэвтрүүлэг, 1.94 хувийг шуудангийн орлогоос бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын хувьд өнгөрсөн онд 3...

post thumbnail

Япончууд 2028 оноос автомат жолоодлоготой суман галт тэргээр зорчино

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 11 /Kyodo/. Японы “JR East” компани 2028 оны санхүүгийн жилд “Жоэцү Шинкансен” шугамын зарим чиглэлд автомат жолоодлоготой суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Энэ нь дэлхийн анхны жолоочгүй өн...

  • 3 сар
  • 2
  • 1
post thumbnail

"Ногоон технологи-2024" өдөрлөг есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд болно

НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Өдөрлөг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон т...

post thumbnail

Нийтийн албанд томилогдох 406 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 406 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт ир...

post thumbnail

"Нэг яамны бичиг хэргийн жилийн дундаж зардал ₮44.1 сая болж байна"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гаргасан шийдвэрийг танилцууллаа.  Энэ үеэр “Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Үүнтэй холбогдуула...

post thumbnail

ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргажээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг нийслэлээс нүүлгэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх үйл явцын талаар салбарын сайд танилцуулга хийсэн байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас тус яамыг төвийн бүс рүү нүүлгэх...

post thumbnail

Эрчим хүчний үнэ 30 хүртэл хувиар нэмэгдэх үү!

Засгийн газрын Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны ахлагч УИХ-ын гишүүн Т.Доржханд эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрээд байгаа юм. Цахилгаан, дулааны үнэ тарифыг бод...

post thumbnail

МАН-ынхан бродюрнээс завшсан мөнгөө сонгогчдод тараах гэж байгаа гэв

Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн анхаарлыг татсан чухал сэдэв бол бродюр байлаа. Шив шинэ шахуу, бүр зарим нь суулгаад нэг жил гаруйхан болж байгаа бродюрыг автозамын стандарт өөрчлөгдсөн гэх шалтгаанаар сольж буйг иргэдийн дийлэнхи нь эсэргүүцэж байгаа. Тэгвэл өчигдөр Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооны төлөөллүүд гэж өөрсдийг...

  • 3 сар
  • 9
  • 2
post thumbnail

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний Дархан-Уул аймгийн шилдгүүд тодорлоо

Хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн орон даяар 16 аймагт ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 30 жилийн ойгоороо хүүхэд залууст бэлэг барьж аймаг бүрд 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай 2021 онд байгуулж өгсөн бөгөөд ХААН Банкны нэрэмжит 3х3...

  • 3 сар
  • 0
  • 2