Орон нутаг

Нийт 3281 мэдээ байна
post thumbnail

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй байна.  Тодруулбал Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Ув...

post thumbnail

Малын сэг зэмийг аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгө, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн санхүүжилтээр устгаж байгаа

Орон нутагт малын сэг зэмийг устгах ажил эхэлсэн ч баруун аймгуудын нутгаар ариутгалын бодисгүй, үнэр их байгаа тухайд УОК-оос мэдээлэл өгөв. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Зудад хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас гадна ХАА, ХНХ, БОАЖ-ын сайд, аймаг, сумдын Засаг дарга нар хариуцаж байгаа. Аймаг,...

post thumbnail

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж, мөс хэврэгшиж эхэлсэн байна. Цаашид гол мөрний мөс улам нимгэрэх тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

post thumbnail

Сэлэнгэ аймагт 2023 онд гэмт хэргийн улмаас 66 хүүхэд хохирчээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан гэмт хэрэг 64 гарсан бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байна. Зөрчлийн шинжтэй 61 гомдол, мэдээлэлд х...

post thumbnail

Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Шийр” гэдэг газар дөрөвдүгээр сарын 11-ний 12:46 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 15:20 цагт унтраасан. Мөн Дор...

post thumbnail

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Салхи дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын...

post thumbnail

Булган аймаг “Эрүүл шүд” аяныг эхлүүллээ

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд” аян Булган аймагт хэрэгжиж эхэллээ. Аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон Ерөнхий боловсролын сургуульд “Шүд угаах цаг” гарган, хүүхдүүдийг шүдээ зөв угааж,...

post thumbnail

Шар өвсний түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Түймрийн нэн аюултай үе гэж хавар гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сар 10, намар есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг хэлдэг. Ой, хээрийн түймэр нь нэг секунд хугацаанд хоёр метр...

post thumbnail

Баянхонгор аймагт ГУРВАН ихэр хүүхэд мэндэлжээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай дөрөвдүгээр багийн иргэн н.Нямдоржийн гэр бүлд 2024 оны дөрөвдүгээр сарын 5 буюу өчигдөр хоёр охин, нэг хүү гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд болон ээж н.Мөнхтуяагийн биеийн байдал сайн байна гэв. Шинэчлэлийн Засгийн газрын “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар...

post thumbnail

Хэнтийн Баян-Овоо, Дорнодын Матад суманд өчигдөр гарсан хээрийн түймэрт 11,300 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11,300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг долоон аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгууды...