Гадаад мэдээ

Нийт 6763 мэдээ байна
post thumbnail

ДЭЛХИЙН ХҮН АМЫН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ХЭТ ХАЛАЛТ, ГАН ГАЧИГТАЙ НҮҮР ТУЛНА ГЭЖЭЭ

ОКСФОРД. /Nature Sustainability/. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь хэт халалт, ган гачигт зэрэг нэрвэгдэнэ гэж Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд урьдчилан таамаглаж байна. Уур амьсгалын энэхүү хямрал нь нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтыг сулруулна гэ...

post thumbnail

ЖЭК МА-ГИЙН ДАВУУ ЭРХИЙГ ЦУЦЛАВ

Дэлхийн хамгийн том мобайл төлбөр тооцооны систем “Alipay”-г эзэмшдэг “Ант Групп”-ийн хяналтын хувь эзэмшлээсээ тэрбумтан Жэк Ма татгалзсан болохыг тус компани зарлажээ. Жэк Ма нь онлайн худалдааны Алибаба компанийг үүсгэн байгуулалцаж байсан ба “Ант Групп” нь Алибабагийн салбар юм. “Ант Групп&rdq...

post thumbnail

Нэг хоногт Монголын 58, Хятадын 85 иргэн хилээр орж иржээ

Замын-Үүд автозамын хилийн боомт нь нэгдүгээр сарын 08-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжсэн ажиллаж байна. Тус боомтоор Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан бол Монгол Улсын 58 иргэн , БНХАУ-ын 85 иргэн орж ирснийг улсын хилээр нэвтрүүлжээ.

post thumbnail

Японы ерөнхий сайд “Их-7”-ийн орнууд дахь айлчлалаа эхлүүлэв

Японы ерөнхий сайд Фүмио Кишида барууны орнууд дахь айлчлалаа өчигдрөөс эхлүүллээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том цэргийн бүтээн байгуулалтыг улсдаа хийнэ гэж зарласныхаа дараа ийн “Их-7”-ийн орнуудад айлчлах болжээ. “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сард болно. Бүлгийн тэргүүний хувьд т...

post thumbnail

УМАРД СОЛОНГОС ЦӨМИЙН ЗЭВСГИЙН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛНЭ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-аас ирж буй заналхийллийн хариуд улсынхаа цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын хэвлэл мэдээлэл онцлов. Ким Жон Ун “Өмнөд Солонгос “эргэлзээгүй манай дайсан” болсон бөгөөд түүний гол холбоотон болох АНУ өнгөрсөн жилийн хугацаанд Солонгосын хойгт өөрий...

post thumbnail

ПУТИН ГАНЦААРАА МӨРГӨЛ ҮЙЛДЖЭЭ

Үнэн алдартны шашны Зул сарын баярын мөргөлийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цор ганцаараа үйлдсэнийг нийтэд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулав. Тэрээр Кремлийн дэргэдэх Благовещенскийн дуганд ирж, Христийн мэндэлсэн өдрийн ёслолыг үйлджээ. Өмнөх жилүүдэд тэр сүсэгтнүүдтэй хамт уг ёслолыг үйлддэг байв. Путин сүүлийн үед амь насанд нь халдана...

post thumbnail

Хятад улс гурван жилийн дараа хилээ нээлээ

Хятадын эрх баригчид 2020 оны гуравдугаар сараас хойш хэрэгжүүлж байсан хязгаарлалтаа цуцалж, гадаадын жуулчдад хилээ нээлээ. Хятадад зорчиж буй гадаадын иргэд тусгаарлалтад орохгүй хэдий ч урьдын адил 48 цагийн өмнө хийлгэсэн “PCR” шинжилгээний сөрөг хариуг үзүүлэх ёстой. Эрх баригчид мөн ням гаргаас эхлэн гадаадын иргэдэд энгийн...

post thumbnail

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагджээ

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулчдын нэг гэгддэг Ана Монтес АНУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсоны эцэст суллагдсан талаар “The Washington Post” сонин мэдээлжээ. Өдгөө 65 настай Монтесийг биеэ зөв авч явсан тул хугацаанаас өмнө сулласан аж. Тэрбээр Техас муж улсын Форт-Ворт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэхийн баазын...

post thumbnail

ОРОСЫН БХЯ УКРАИНЫ 600 ГАРУЙ ЦЭРГИЙГ УСТГАСАН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

Оросын арми Украины талаас Донецк мужийн Макеевкад шинэ оны босгон дээр хийсэн цохилтын хариуд их хэмжээний пуужингийн довтолгоог өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд хийлээ. Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн бүлэг Краматорск хотын 28 дугаар дотуур байранд 700 гаруй, 47 дугаар дотуур байранд 600 гаруй Украины цэргийн албан хаагчид байрлаж байс...

post thumbnail

Норвег Улс Германы хийн хамгийн том нийлүүлэгч болжээ

Норвег 2022 онд Германы хийн хамгийн том нийлүүлэгч ОХУ-ыг гүйцэж түрүүлж, хийн импортынх нь 33 хувийг эзэлсэн талаар Холбооны сүлжээний агентлаг /Bundesnetzagentur/ мэдээлжээ. “Норвег өдгөө манай улсын эрчим хүчний хамгийн чухал нийлүүлэгч боллоо” гэж Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек онцло...