Гадаад мэдээ

Нийт 7449 мэдээ байна
post thumbnail

Израил улс гал зогсоохгүй гэж мэдэгдэв

Ойрх Дорнодын бүс нутагт мөргөлдөөн эхэлснээс хойш Хамас бүлгийн барьцаанд 200 гаруй иргэн байгаа талаар мэдээлж байсан. Өнгөрсөн хугацаанд Хамас бүлэг АНУ-ын 2, Израилын 2 гээд нийт 4 иргэнийг сулласан. Тэгвэл өнгөрөгч шөнө барьцаанд байгаа гурван эмэгтэйн бичлэгийг Хамас бүлгийн зүгээс олон нийтэд цацсан байна. Израилын ерөнхий сайд Бинъямин Нета...

post thumbnail

Кремль: Дагестанд болсон жагсаалд барууны орнууд буруутай

Өнгөрөгч Ням гарагт ОХУ-ын Дагестан муж улсын нийслэл Махачкала хотод Израилыг эсэргүүцэгч иргэд Израилын Тель Авив хотоос ирсэн иргэний агаарын тээврийг бүсэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэг гарсан. Оросын аюулгүй байдлынхан тэднийг албадан тарааж, 60 орчим жагсагчийг баривчилж, 20 орчим иргэн албадан тараах ажиллагааны үеэр бэртэж гэмтсэн...

post thumbnail

Доналд Трампын “Айова” мужид тэргүүлж байна

АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн дундах мэтгэлцээн өрнөж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт “Des Moines Register” болон “Mediacom” гэх томоохон хэвлэлийн компаниудын хамтран Айова мужид нэр дэвшигчийн талаарх судалгааг явуулжээ. Үүнд нийт 400 гаруй иргэд хамрагдсан байна. Судалгаа...

post thumbnail

Бельги улс хуурамч эмийг хураан авах шийдвэр гаргажээ

Данийн эмийн үйлдвэрлэгч Ново Нордиск компанийн чихрийн шижин өвчний үед хэрэглэх тарилга болон тураах эмийг хуурамчаар үйлдвэрлэсэн хэрэг гарсан билээ. Тус бүтээгдэхүүн Европбн ихэнх оронд тархсан байсан юм. Үйлдвэрлэгчдийн зүгээс хуулийн байгууллагатай шаадлагатай бүхий л нөхцөлд хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн билээ.  Дээрх хоёр бүтэ...

post thumbnail

Израилын эрдэмтэд хүний дархлааны эсүүдийг тоолжээ

Израилын эрдэмтэд хүний биеийн дархлааны бүх эсийн тоо, масс, тархацыг судалж, дундаж насны эрэгтэй хүний дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд нийт 1.2 орчим кг жинтэй 1.8 их наяд ширхэг эс оролцдог болохыг тогтоожээ.  "Дархлааны тогтолцоо бол дор бүрнээ чухал үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн эсүүдээс бүрддэг цогц тогтолцоо юм. Тухайлба...

post thumbnail

Ли Көчяныг оршуулах ёслол пүрэв гарагт болно

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчяныг оршуулах ёслол 11 дүгээр сарын 2-ны пүрэв гарагт болох бөгөөд түүний шарилыг чандарлана.  Энэ өдөр гашуудлын тэмдэг болгож Тяньаньмэний талбай, Ардын Их хурлын ордон, Гадаад хэргийн яам болон орон даяарх засгийн газрын байгууллагууд дахь Хятад улсын төрийн далбааг бөхийлгөнө. Ли Кө...

post thumbnail

Оросын тэрбумтан А.Кузьмичевыг Францад баривчилжээ

Оросын "Альфа" группыг үүсгэн байгуулагчдын нэг болох Алексей Кузьмичевыг мөнгө угаасан хэргээр Францад баривчилсан тухай “Le Monde” сонин мэдээлжээ. Францын Үндэсний санхүүгийн прокурорын газрын мэдээлснээр, баривчилгааны үеэр хэд хэдэн газарт нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, А.Кузьмичевын Парис дахь орон сууц, Сент-Тропе...

post thumbnail

С.Шойгу Бээжинд хүрэлцэн ирлээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу ажлын айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Айлчлалын үеэр тэрбээр Шяншаний аюулгүй байдлын чуулга уулзалтад оролцоно гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдээлсэн байна. "Оросын Батлан ​​хамгаалах яамны тэргүүн тус форумын нэгдсэн хуралдаанд &q...

post thumbnail

Израилын Батлан хамгаалах армийнхан газын зурваст танкаар нэвтэрч тусгай ажиллагаа явуулжээ

Израилын Батлан хамгаалах арми Газын зурвасын хойд хэсэгт танктай нэвтэрч тусгай ажиллагаа явуулснаа мэдээллээ.  Дараагийн шатны байлдааны ажиллагаанд бэлтгэх хүрээнд энэ ажиллагааг явуулж, дууссан даруйдаа Газын зурвасыг орхин гарсан гэж мэдээлэлд дурджээ. Энэ зуур хүмүүнлэгийн нөхцөл байдал асар хурцадмал болсон Газын зурваст цэрэг ору...

post thumbnail

Японы Шибүяа дүүрэгт “Сүнсний баяр” тэмдэглэхээр ирэхгүй байхыг уриалжээ

Аравдугаар сарын 31-ний “Halloween” буюу “Сүнсний баяр” баяр болоход хэдхэн хоног үлдлээ. “Halloween” баярын үеэр жил бүр олон хүүхэд залуус, гадаадын иргэд Японы Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг а...