Гадаад мэдээ

Нийт 7639 мэдээ байна
post thumbnail

АНУ Украин улсад 40 тэрбум америк долларын нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украин улсад 40 тэрбум америк долларын өртөг бүхий нэмэлт тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө Конгресст өргөн барьсан байна. Уг тусламжийн багцад Украин улсад 13 тэрбум америк долларын өртөг бүхий цэргийн тусламж багтаж байна. Мөн гамшгийн үеийн нөхцөл байдлыг даван туулах хүмүүнлэгийн зэрэг бусад тусламжий...

post thumbnail

НҮБ-ын ажилтнууд барьцаанаас суллагджээ

Йеменд 18 сарын өмнө Аль Кайда бүлэглэлийнхэнд барьцаалагдаад байсан НҮБ-ын хамгаалалтын таван ажилтан суллагдсан тухай тус байгууллагын төлөөлөгч баасан гарагт мэдэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ үйл явдлыг сайшаасны зэрэгцээ "хүнийг хулгайлж барьцаалах нь хүмүүнлэг бус, бусармаг гэмт хэр...

post thumbnail

Х.Байденыг эрүүгийн хэрэгт шалгана гэж тусгай прокурор мэдэгдлээ

Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден эрүүгийн хэрэгт шалгагдаж магадгүй гэж баасан гарагт АНУ-ын тусгай прокурор Дэвид Вайс тухайн албан тушаалд томилогдсоныхоо дараа мэдэгджээ. Энэ бол АНУ-ын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал бөгөөд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн явцад шүүх ажиллагаа хүчтэй нөлөөлж болз...

post thumbnail

Ган гачгийн улмаас Франц улсад ургац хураалт эрт эхэлж байна

Дэлхийн өнцөг булан бүрд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль, цаг уурын онц ноцтой үзэгдлүүд болсоор байна. Байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдэд өртөөгүй ч сөрөг нөлөөг нь өдөр тутамдаа мэдэрдэг нэгэн үзэгдэл бол ган  юм. Франц улсын хамгийн чийглэгт тооцогддог хойд нутагт л гэхэд энэ жил гантай байсны улмаас газар тариалангийн салбар хү...

post thumbnail

Хавайн түймэрт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

Хавай муж улсын Мауи арал дээр дэгдсэн асар хүчтэй түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 36-д хүрсэн тухай холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Дора хар салхины улмаас олон зуун барилга байшин нурж, зарим нь түймэрт шатсаар байгаа аж. Олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, онц...

post thumbnail

Холливудын ажил хаялтын улмаас “Emmy”-гийн ёслолыг хойшлуулжээ

Америкийн болон олон улсын телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Emmy” наадмын 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг дөрвөн сараар хойшлуулж 2024 оны нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Холливудын жүжигчид, зохиолчдын ажил хаялттай холбоотой ажээ.  Телевизийн салбарын “Oscar&r...

post thumbnail

Ж.Байден Хятадын технологийн салбарт хөрөнгө оруулахыг хязгаарлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын өндөр технологийн гол салбарт хөрөнгө оруулахыг хориглох, зохицуулах тухай захирамжид лхагва гарагт гарын үсэг зуржээ. Энэхүү захирамж нь хагас дамжуулагч, квант мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарт хамаарах юм. Ж.Байден Конгресст илгээсэн захидалдаа "цэрэг, тагнуул, ажигл...

post thumbnail

АНУ-ын Хавай мужид гарсан ой хээрийн түймрийн улмаас зургаан хүн нас баржээ

АНУ-ын Хавай мужийн аялал жуулчлалын гол бүс болсон Мауй арлыг хамарсан томоохон хэмжээний ой хээрийн түймэрт 6 хүн өртөж амь насаа алдаж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэний дотор хэд хэдэн гал сөнөөгч байгаа тухай хотын захирагч нь мэдээллээ. Хүчтэй салхины улмаас гэрэл цахилгаан үүрэн холбооны шонгууд нурсны улмаас одоогоор 12 мянган айл өрх гэрэл цах...

post thumbnail

Хүчтэй хар салхины улмаас БНСУ-д 450 гаруй нислэг цуцлагджээ

Өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос улс болон Япон улсын газар нутгийг далайн хүчтэй хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна. Өнөө өглөөний 9 цагийн байдлаар Канун хар салхи Өмнөд Солонгосын өмнөд эрэгт хүрч хүчтэй аадар бороо орж, салхины эрч цагт 50 км цагийн хурдтай салхилж байна. Хүчтэй салхины улмаас тус улсад одоогоор 450 гаруй нислэг цуцлагдсан...

post thumbnail

МОСКВАГИЙН ОЙРОЛЦОО ҮЙЛДВЭР ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ, 45 ХҮН ШАРХАДЖЭЭ

Өчигдөр буюу наймдугаар сарын 09-ндОХУ-ын нийслэл Москва хотоос хойд зүгт 70 км зайтай оршдог үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 45 хүн шархаджээ. Тэдгээрээс зургаа нь хүнд шархадсаныг орон нутгийн албаныхан мэдээлсэн байна. Дэлбэрэлт Загорскийн оптикийн үйлдвэрийн салют хадгалж байсан агуулахад болсныг Москва мужийн захирагч Андрей Воробьев м...