Гадаад мэдээ

Нийт 7970 мэдээ байна
post thumbnail

Энэтхэгт гарсан галт тэрэгний ослын үеэр жолооч нар нь гар утсан дээр тэмцээн үзэж байсныг тогтоожээ

Өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэгийн Андра Прадеш мужид хоёр галт тэрэг мөргөлдсөн томоохон осол гарч, 14 хүн амиа алдаж байсан юм. Тэгвэл энэхүү ослын шалтгааныг олж тогтоосноо тус улсын төмөр замын сайд Ашвини Вайшнав өчигдөр мэдээлжээ. Сайдын өгсөн мэдээллээр галт тэрэгний хоёр жолооч тухайн үед гар утсан дээрээ крикетийн дэлхийн аваргын т...

post thumbnail

Өрнөдийн орнууд Украинд цэргээ илгээвэл цөмийн дайн эхлэхийг Путин анхаарууллаа

Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр оросуудад хандаж хэлсэн үгэндээ барууны орнууд Украин дахь мөргөлдөөнийг хурцатгавал цөмийн дайны "жинхэнэ" эрсдэл бий болохыг анхааруулжээ. Путин Москвад үг хэлэхдээ "Өрнөдийн орнууд бидэнд тэдний нутаг дэвсгэрт цохилт өгөх зэвсэг байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй.Тэд үнэхээр үүнийг хүсэж байна гэ...

post thumbnail

Газад өлсгөлөн нүүрлэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ анхаарууллаа

Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурваст өлсгөлөн, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлагууд болон холбогдох албаныхан пүрэв гарагт анхаарууллаа. Мөн тусламж авахаар хүлээж байсан Палестины энгийн иргэдийг хөнөөсөн явдлыг зэмлэн буруушааж, мөргөлдөөнийг зогсоохыг уриалав. НҮБ-ын Ерөнхий нарийн б...

post thumbnail

Израилийн цэргүүд тусламжийн бараа авахаар бөөгнөрсөн палестинчууд руу гал нээсний улмаас 104 хүн алагдав

Пүрэв гарагт Газын зурваст гарсан эмгэнэлт явдлын улмаас 104 хүн алагдаж, 760 орчим хүн шархадсан байна. Газа хотын баруун дүүрэгт палестинчууд тусламжийн бараа ачсан автомашин руу олноороо яаран гүйлдэх үеэр Израилийн цэргүүд гал нээжээ. Тусламжийн цуваа Израилийн армийн танкуудтай ойрхон зогссон нь ийм хядлага гарахад хүргэснийг гэрчүүд мэдээлж б...

post thumbnail

Юн Сог Ёль, М.Цукерберг нар AI салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг нар Сөүл хотноо өнөөдөр уулзаж, хиймэл оюун ухаан /AI/ болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. М.Цукерберг Сөүлд гурван өдрийн айлчлал хийх үеэрээ Samsung Electronics компанийн тэргүү...

post thumbnail

Австрали улсаас зудын гамшигтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Австрали Улс Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын эрсдэл үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо. Хүйтний эрч чангарч зудын нөхцөл байдал улам хүндэрч, улсын хэмжээнд 245,005 өрх зудад нэрвэгдсэн талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) энэ...

post thumbnail

Нөхрийнхөө үлдээсэн $1 тэрбумыг коллежид хандивлаж, оюутнуудын төлбөрийг тэглэжээ

АНУ-ын иргэн, 96 настай Рут Готтесман нөхрийнхөө үлдээсэн нэг тэрбум ам.долларыг Нью-Йорк хот дахь нэгэн анагаах ухааны коллежид хандивлажээ. Энэ нь маш өндөр дүнтэй хандив учир тус сургуулийн захиргаа дөрөвдүгээр курсийн оюутнуудын хаврын улирлын сургалтын төлбөрийг буцаан олгожээ. Ингэснээр намрын улирлаас эхлэн бүх суралцагч үнэ төлбөргүй с...

post thumbnail

БНСУ-д жагсаал хийж буй эмч нар баривчлагдах эрсдэлтэй тулгарлаа

БНСУ-д эсэргүүцэн жагсаж буй эмч нарыг жагсаалаа зогсоож, ажилдаа орохгүй бол баривчлах арга хэмжээ авахаа тус улсын Засгийн газар мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус улсын нийт залуу эмч нарын гуравны нэг нь ажлаа хаяж, жагсаал хийж буй. Улмаар томоохон эмнэлгүүдэд хийх байсан хагалгаанууд хойшлоход хүрээд байгаа юм. Залуу эмч нар анагаах...

post thumbnail

БНСУ: Ажиллах хүч дутаж байгаа эмнэлгүүдэд цэргийн эмч нарыг ажиллуулна

БНСУ-д залуу дадлагажигч эмч нарын ажил хаялт үргэлжилж байна. Тэдгээр эмч нар ажиллах орчин нөхцөл тааруу, ажлын цаг их, цалин хөлс бага гэдэг үндэслэлээр сүүлийн нэг долоо хоногийн турш жагсаж байгаа юм. Улсын эмнэлгийн ажиллах хүчний 40 гаруй хувийг бүрдүүлдэг дадлагажигч, резидент эмч нарын дийлэнх нь жагсаалд оролцож байгаагаас эмнэлгийн тусла...

post thumbnail

Долоогийн бүлэг ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх тухайд зөрчилдөв

Долоогийн бүлгийн орнуудын сангийн сайд нар энэ долоо хоногт Бразил улсын Сао Паоло хотод уулзаж хэлэлцэж байна. Тэд хэд хэдэн олон улсын геополитикийн асуудлыг эдийн засгийн түвшинд хэлэлцэж байгаагаас гадна бас нэгэн онцлох сэдэв болох ОХУ-ын царцаасан хөрөнгийг хэрхэх талаар мөн саналаа дор бүрнээ хуваалцаж байна. АНУ-ын сангийн сайд ОХУ-ын царц...