УЗБЕКИСТАНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОБУС УЛААНБААТАР ХОТОД ТУРШИЛТААР ЯВНА

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар өнөөдөр хүлээн авлаа. Тус автобуснуудыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн бөгөөд нэг жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм.

"SAZ LE60" маркийн автобус нь

  • 56 хүний багтаамжтай
  • Өвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэй
  • Камержуулалтын системтэй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай
  • 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, цонх цантахгүй зэрэг үзүүлэлттэй. Мөн дотоод эд ангийг нь Япон Улсын “ISUZU” ХХК-иас авдаг байна.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Авто замыг тэлснээр, шинээр барьснаар түгжрэл буурахгүй. Тиймээс хамгийн гол нь нийтийн тээврийг нэмэгдүүлэх нь чухал. Энэхүү хоёр автобусыг туршилтаар явуулахаар өгч буй нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна” хэмээлээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК нь 1999 оноос хойш ачаа тээврийн машин, автобус үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОХУ, Гүрж, Украин, Казакстан, Тажикстан зэрэг улс руу экспортолдог аж. Тус компанийн орлогч захирал Ярашев.И.Т “SAZ LE60” маркийн автобусыг олон жилийн судалгаа, туршлагад үндэслэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг онцолж байв.

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. 2022 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг, нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг гэсэн судалгаа бий. Иймд энэ хувийг өсгөж, нийтийн тээврийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс Засгийн газартай хамтран 2024 он хүртэл парк шинэчлэлийг үе шаттайгаар хийж байгаа билээ. Одоогийн байдлаар нийт 217 автобус орж ирээд байна. Энэ сард мөн 100 гаруй автобус шинээр авах юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.21.244] 2023-02-10 21:52:32

Бүгдээрээ 1111 руу залгах хэрэгтэй Бид тэнэгүүд биш. Узбекээс авлаа гэхэд тээврийн зардал өндөр бараг шулуухан Хятадаас авбал зардал бага . Энд АВИЛГАЛ ханхалж байгаа гэж сэжиглэж байна. Иргэн хүнд хардах эрх нь байгаа шүү.

Зочин [202.21.107.1] 2023-02-10 21:45:52

manai darga nar mungu unagan hulgailj l baival yu ch hudaldan avch chadana daa harin ch neg

Зочин [202.21.107.1] 2023-02-10 21:42:24

uzbekuudees avtuus avtalaa doroitoh gej...

Зочин [202.179.21.244] 2023-02-10 21:18:31

Хайран мөнгө. Нийтийн тээврийг хөгжүүлье гэвэл шууд Хятадуудаар томоохон Метро байруул. Эсвэл өөрсдөө аж үйлдвэрийн баазаа байгуул. Хайран мөнгө Дорноговийн элсэнд булж байхаар бэлэн зах зээлтэй хийх бүтээж байгаа залуусдаа хөрөнгө оруулаач. 2000- 2022 онуудын хооронд Монголд үйлдвэрлэгдсэн автобус яваад болсон шүү дээ. За эндээс чинь утасны үзүүр атгаж бйгаа юм. Чухам энэ цэгт АВИЛГАЛ гэдэг нь Монголын Үндэсний үйлдвэрийг мөхөөж байгаа юм даа

Зочин [202.179.21.244] 2023-02-10 21:10:27

Нэг иймэрхүү юманд үндэсний үйлдвэрээ дэмжмээр байна. Нүүрснээс олсон мөнгөө Узбекийн автобус Эрээний аар саар бараанд өгмөөргүй байна. Нүүрснээс олсон мөнгөө Дотоодын Үйлдвэрлэл Үйлчилгээнд Хөрөнгө Оруулаач ДНБ нэмэгдэж энэ улсын эдийн засаг сайжирна шүү Хотын дарга та ДНБ гэж ойлгож байна уу.

Зочин [202.179.21.244] 2023-02-10 21:07:18

Монголдоо угсарсан автобусаа явуулаач. Наад узбекистан улсад угсарсан автобус Монголд угсарсан автобус 2 ын хооронд чанарын ямар ч ялгаа байхгүй шүү. Узбекууд хужаагаас эд анги аваад угсарч байна. Дээрдээд байх юм байхгүй. Харин ч зардал үнэ өндөр байна. Больж үз.

Зочин [64.119.22.59] 2023-02-10 19:07:07

Зүүн салаа чиглэлд явуулахрай

Зочин [84.189.85.226] 2023-02-10 18:40:16

German czechees avtobus oruulmaar ym arai edelgee saitai g


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.