ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, тус сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөг байгаа аж.

График. Шинэ орон сууцны дундаж үнэ, 2023 оны нэгдүгээр сард, (Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, сая төгрөгөөр, м2)

зураг

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.33 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.07 сая төгрөг байна.

График. Хуучин орон сууцны дундаж үнэ, 2023 оны нэгдүгээр сард (Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, сая төгрөгөөр, м2)

зураг


Сэтгэгдэл

Иргэн [192.82.86.175] 2023-02-25 21:54:29

Хятадуудыг муулаад байдаг монголчууд хятадын цемент ба хятадын барилгын материалаар барьсан орон сууцнуудад сүйд болдог. Цэвэр монголоороо амьдрахын тулд хөдөө, эсгий гэртээ амьдраач ээ!

иргэн [139.5.217.101] 2023-02-19 00:01:21

Өнгөрсөн оны өдий хүртэл тогтвортой байгаад хавар гэхэд ипотекийн зээл сад тавьж учиргүй огцом өсчингүүтээ одоо эргээд навс унаж байна л ээ. Угаас бэлэн авах нь бүү хэл урьдчилгаа 20 хувь гаргах амьтан гарын таван хуруунд багтахаар цөөн байна шүү дээ.

Зочин [59.153.113.99] 2023-02-18 10:24:06

Yvaandaa navs unah bhooo


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.