ХАВРЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

Aдмин / Нийгэм

Долоо хоног бүрийн баасан гаригт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын талаар, мөн хаврын цэвэрлэгээний аяны тухай мэдээлэл өглөө.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх хаврын цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг хийх юм. Мөн гэрлийн шонг угаах, наасан зарлал наалтыг нь хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг нь сэргээх зэрэг чиглэлээр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулна хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.

Тэрбээр"Нийтийн тээврийн автобуснуудын дотор, гадна угаалга цэвэрлэгээ энэ долоо хоногоос эхэлнэ. Цаг агаараас хамаараад хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлага, хөшөөг цэвэрлэх ажлуудыг шат дараатай хийнэ. Мөн энэ аянтай холбогдуулан иргэдэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна" гэсэн юм. Энэ жилийн хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандал хийх, гэр хорооллын бүсэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж буй талаар энэ үеэр тэрбээр мэдээлсэн.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.