Хамгийн эртний өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл олджээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Энэтхэгийн “IIT-Roorkee” технологийн хүрээлэн болон Геологийн албаны (GSI) эрдэмтэд Ражастан мужаас хамгийн эртний өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдлийг олжээ. Ойролцоогоор 167 орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн энэхүү шинэ төрлийг уг олдворыг олсон баруун Тар цөлийн болон улсын нэрээр “Tharosaurus Indicus” гэж нэрлэсэн байна.

Энэтхэгийн эрдэмтэд Ражастан мужийн Жайсалмер хотын ойролцоо дөрвөн жил орчим малталт хийж, үлэг гүрвэлийн нуруу, хүзүү, их бие, хавирга, сүүлний ясыг олжээ.

Үлэг гүрвэлийн энэ шинэ зүйл нь дикреозаврид (Dicraeosaurid) овогт хамаарах бөгөөд энэ төрлийн үлэг гүрвэлүүд нь Юрийн галавын дунд үед амьдарч байжээ. Тэдгээр нь урт хүзүү, жижиг толгой, урт сүүлтэй мөн зааныхтай төстэй бүдүүн хөлтэй гэдгээрээ онцлог.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.