Их Алтайн нуруунаас түрэгүүдийн суурингийн үлдэгдлийг анх удаа олжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

МЭ-ий VII-IХ зууны үеийн түрэгүүдийн суурингийн байшин барилгуудын суурийг Их Алтайн нурууны Калмаккырган уулын орчмоос /Орос, Казахстан, Хятад, Монголын хилийн уулзварт орших бүс/ анх удаа илрүүлж, судалжээ. Орос, Казахстан, Киргизийн эрдэмтдийн хийсэн судалгаа түрэгүүдийн гарал үүслийн талаарх онолыг баталж магадгүй гэж Оросын талын экспедицийн ахлагч, Алтайн улсын их сургуулийн профессор Сергей Грушин ТАСС агентлагт ярилаа.

“Энэ олдворыг анх удаа илрүүлэн судаллаа. Калмаккырганы нурууны бүсэд болон Аккайн нутагт бид нэлээд том талбайг цэвэрлэж, чулуун байгууламжийн зарим хэсгийг илрүүлсэн. Эдгээр нь янз бүрийн хэмжээ, хэлбэртэй барилгын суурь юм. Хэлбэр, хэмжээг нь харваас, барилгуудын суурь нь МЭ VIII-X зууны Түрэгийн үе, өөрөөр хэлбэл эрт Дундад зууны эхэн үеийнх байх магадлал маш өндөр” гэж тэрбээр хэллээ.

“Их Алтай” шинжлэх ухаан-боловсролын төвийн дарга, Алтайн улсын их сургуулийн захирал Сергей Землюковын хэлж байгаагаар, 2021 оноос хойш хийгдсэн археологийн энэ судалгааны гол зорилго бол Их Алтайг дамнасан бүс нутагт нутаглаж байсан түрэг угсаатнуудын нийтлэг түүхэн язгуур угсааг тодруулах, мөн түрэгүүд энэ нутгаас гарал үүсэлтэй гэдэг онолыг батлах юм.

Малтлагын үеэр мөн эрт Дундад зууны эхэн үеийн төмөр сумны зэв, жижиг вааран эдлэлүүдийн цуглуулга, олон тооны амьтны яс олджээ. Үүний зэрэгцээ Их Алтай орчимд нутаглаж байсан нүүдэлчин түрэгүүдийн талаар маш муу судлагдсан болохыг Орос, Казахстаны археологичид хэлж байна. "Бид дүн шинжилгээ хийж болохоор сонирхолтой материалуудыг олж авсан. Суурьшлын бүлэг дурсгалт газрыг цаашид судлах нь маш ирээдүйтэй. Ерөнхийдөө Казахстаны Алтайн нутаг дэвсгэр дэх эртний түрэгийн соёлыг судалсан байдал тун тааруу" гэдгийг экспедицийн ахлагч, Торайгыровын их сургуулийн профессор Виктор Мертс хэлэв.

Малтлагыг Казахстаны Баян-уул ба Иртыш мөрний хооронд орших Калмаккырганы нурууны (хуучнаар Серектас) нутаг дэвсгэрт хийжээ. Уг малтлагыг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр "Их Алтайн Түрэгийн ертөнц" төслийн хүрээнд ОХУ, Казахстан, Киргизийн археологичид гүйцэтгэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:02

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:02

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.