Физикчид квант хагас дамжуулагч бүтээжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

2023 оны аравдугаар сарын 27 /TASS/. Америкийн физикчид рений, селен, хлорын нэгдэлд суурилсан квант материалыг гарган авчээ. Уг материал нь хагас дамжуулагчийн шинж чанарыг агуулсан бөгөөд түүнийг хэдэн арван эсвэл хэдэн зуун терагерцийн давтамжтайгаар ажиллах өндөр давтамжийн электрон хэрэгслийг зохион бүтээхэд ашиглах боломжтой гэж Колумбын их сургуулийн (Нью-Йорк) хэвлэлийн алба мэдээлэв.

"Эрчим хүч зөөвөрлөх талаас нь авч үзвэл, бидний бүтээсэн хагас дамжуулагч нь бусад бүх материалаас давуу. Одоогийн байдлаар энэ бол цэнэг зөөгч нь тасалгааны хэмд бусад бөөмстэй мөргөлдөхгүйгээр баллистик траекторын дагуу хөдөлдөг цорын ганц хагас дамжуулагч юм, гэхдээ ийм материалын бүхэл бүтэн төрөл зүйл удахгүй бий болно гэж бодож байна" гэж Колумбын их сургуулийн профессор Милан Делорс ярьж байна.

Судлаачид хэт их атом бүхий материалуудын шинж чанарыг судлах явцдаа дээрх нээлтийг хийжээ. Нэг атом шиг ажилладаг атлаа олон төрлийн элементүүдийн нарийн төвөгтэй бөөгнөрлөөс бүрдсэн бодисуудыг “хэт их атом” гэж нэрлэдэг. Тодруулбал, Америкийн эрдэмтэд селений найман атом бүхий шоо дотор өөр хоорондоо холбогдсон зургаан ренийн атомаас бүрдсэн бүтцийг бий болгож чаджээ.

Ийм "хэт их атом"-ын хоёр хэмжээст давхарга бүхий олон түвшний бүтэц нь бусад бүх мэдэгдэж буй материалын шинж чанартай адил биш, харин ер бусын хагас дамжуулагчийн шинж чанартай болохыг Америкийн эрдэмтэд олж тогтоожээ. Тухайлбал, ийм материалын доторх цэнэг зөөгчид нь цахиур дахь электронуудаас хоёр дахин хурдан хөдөлдөг байна. Эрдэмтдийн тайлбарласнаар, шинээр гарган авсан материалын энэ ер бусын шинж чанар нь түүний доторх цэнэгийг шилжүүлэх үүргийг электронууд бус харин квантын квази бөөмс-экситонууд гүйцэтгэдэгтэй холбоотой юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [73.93.236.166] 2023-10-29 05:40:20

Хаана ШУ хөгжсөн байна тэнд хөгжил байна. Үхэр монголууд ШУ хөгжүүлэхгүй Бөө-гөө хөгжүүлөөд юунд хүрэв. Бөөн хорт хавдар бөөн сэтгэц эмгэгтэй тэнэг монголууд. ШУ итгэдэггүй Бөө ламдаа итгэдэг Тэгээд бас хөгжил ярина Гоё амьдрал мөрөөднө Ха Ха . Утаандаа хордсон тэнэг Чукча нар бас Тэнэг Ивануудаа Орос ах гэнэ.

Зочин [66.181.184.66] 2023-10-27 17:40:10

Америкийн эрдэмтэдийн хийж байгаа олон гайхамшигтай ажилууд удахгүй үйлдвэрлэлд нэвтэрнэ. Тэр үед их сонин юм болно. Өөр ийм нэн шинэ зөгнөлийн мэт юмнууд хийж чадах судалгаатай орон байхгүй. Хятад хулгайлахаас өөр ШУ-нь муу хөгжсөн. Японууд угаасаа ШУ-нь хөгжөөгүй. Солонгос бас дагаж дууриалгаж хулгайлахаас өөрөөр бүр паг. Орос уг нь ШУ-аа хөгжүүлсэн америкаас өөр ганц орон нь. Гэвч харамсалтай нь одоо Путин оросыг юун хөгжүүлэх, дайн хийгээд сүйрээд мөнгөгүй , дээр нь сансартаа ч нисэж чадахаа болих тийшээгээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.