МЭДЭЭ

Нийт 104667 мэдээ байна
post thumbnail

Даншиг наадам болох Хүй долоо худаг руу таван автобус үйлчилнэ

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой тус чиглэлд нэмэлтээр явах нийтийн тээврийн мэдээллийг хүргэж байна. 2023 оны наймдугаар сарын 5-ний өдөр 07:00-23:00 цаг, 2023 оны наймдугаар сарын 6-ний өдөр 08:00-22:0...

post thumbnail

Дархан-Уул аймагт Монголын хамгийн үнэ цэнтэй бунхант булшны олдвор олдлоо

МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн онд буюу 2022 оны зургаадугаар сард Хонгор сумын Гавилуй уулын 2 бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан бол энэ жил аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг...

post thumbnail

Даншиг наадмын бөхийн барилдааныг сугалаагаар явуулна

“Монголчуудын өв соёлын даншиг - хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах аж. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 5-ны өдөр, 3-аас дээших даваа 6-ны өдөр болно. Дээрх гурван төрли...

post thumbnail

Б.НОМИН-УНДРАХ: ДАРАА ЖИЛ БОЛОХ ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТАА АХИУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙГАА

Швейцарь улсын Цюрих хотноо долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн “Орчлон” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Номин-Ундрахтай ярилцлаа. -Олон улсын химийн олимпиадаас медаль хүртсэнд баяр хүргэе? -Швейцарь улстай танилцахад их хөгжилтэй санагдсан. Ир...

post thumbnail

Хоригдлуудаар шарилж устгуулах захирамж өнөөдрөөс хэрэгжинэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гарган, ялтангуудаар Улаанбаатар хотын шарилжийг түүлгэж, устгуулах арга хэмжээ авахаар болжээ. Эл тушаал өнөөдрөөс  эхлэн хэрэгжих юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалд “иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хор...

post thumbnail

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНЭ ӨМНӨХ САРААС 5 ХУВЬ БУУРЧЭЭ

Долдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 5.3 хувь буурчээ. Харин өмнөх долоо хоногоос 2.8 хувиар буурсан аж. Тодруулбал Улаанбаатарт хонь, үхэр, ямааны мах болон сонгино, өндөгний үнэ өнгөрсөн долоо хоногоос буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. №...

post thumbnail

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЧЭЭ

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзээд улсын комиссын гишүүдийн саналаар байнгын ашиглалтад хүлээн авлаа. Төмөр замын ба...

post thumbnail

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ УРУЙН ҮЕР БУУЖ, ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн Баатарын даваа гэдэг газар өчигдөр 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж, уруйн үер буужээ. Үүний улмаас хоёр хүн гэртэйгээ үерийн усанд урссан тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний 20:50 цагт онцгой байдлын албан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын...

post thumbnail

АНУ Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш мөн

ХИС-ийн профессор Д.Уламбаяр АНУ Монгол Улсын ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн дэлхий нөлөө бүхий гүрэн юм. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд: “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэ...

post thumbnail

Үер, хэт халалтаас шалтгаалж гэдэсний халдварт өвчин нэмэгджээ

Үерийн үеэр болон дараа гэдэсний өвчлөл нэмэгдэх аюултай байдаг. Гэдэсний халдварт өвчин нь нян, вирус хүний биед орсон тохиолдолд өвчлүүлдэг. Тус вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэдэг ажээ. Гэдэсний халдварт өвчлөл...