Дархан-Уул аймагт Монголын хамгийн үнэ цэнтэй бунхант булшны олдвор олдлоо

Aдмин / Шинжлэх Ухаан

МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн онд буюу 2022 оны зургаадугаар сард Хонгор сумын Гавилуй уулын 2 бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан бол энэ жил аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг зургаадугаар сарын 25-наас эхэлсэн.

Сяньбигийн үеийн язгууртны хоёр бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ байжээ.

Тус бунхан дотор хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга зэрэгцээ байрлах бөгөөд бунхны үүдэнд зарц бараа бологсод бололтой хүмүүсийг язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан байдалтай бүтэн хоёр хүн олдож мөн 20 гаруй шавар ваар сав ан амьтад илэрч олдоод байна. Энэ нь Монголын хамгийн их ахуйн хэрэгсэл олдсон мөн огт хөндөгдөөгүй гэдгээрээ үнэ цэнтэй олдвор болоод байна.

Бунхант булшийг сэргээн засварлах ажлууд явагдаж байна. Аймаг сумдын удирдлагууд энэхүү хосгүй үнэт олдвортой танилцаж цаашид малтлагын ажлыг хэрхэн дэмжих, хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.

Ирэх онд Дархан-Уул аймагт гурван бунхант булшны малтлагыг хийх төсвийг 2024 оны орон нутгийн төсөвт оруулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Монгол өв соёл [122.201.31.218] 2023-08-02 20:27:40

Эртний түүхийн судалгаа хүнд хөдөлмөр их шаарддаг, урт удаан хугацааны судалгаа шинжилгээ хийгддэг нь үнэн хэдий ч ганц нэг хүн олон нийтийн сүлжээгээр маш их амбици хийх юм аа. Судалгааны үр дүнг хаана хэдийд танилцуулах вэ гэдэг бол хамгийн чухал зүйл мэт сангдах юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.