МЭДЭЭ

Нийт 104667 мэдээ байна
post thumbnail

“Саола” хар салхи Хятадын эх газарт ойртон ирж байна

Хятадын Цаг уурын үндэсний төв “Саола” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан хар салхины аюулын хамгийн дээд буюу улаан түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Энэ онд Хятадад нүүрлэж буй ес дэх шуурга болох “Саола”-гийн нөлөөгөөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхилж, аадар бороо орох төлөвтэй байна.  Пүрэв гаргийн оройны 1...

post thumbnail

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Ром-Улаанбаатар чиглэлийн 18:30 нислэгээр мордох юм. Тэрбээр маргааш 10:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирж, угтах ёслол болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис  энэ са...

post thumbnail

Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдр...

post thumbnail

Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг ө...

post thumbnail

Т.Ням-Очир: Хүүхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж, сургуульд оруулсан тохиолдолд гэрээр нь очиж шалгана

Боловсролын Ерөнхий газраас 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх цогц мэдээлэл өглөө. Энэ үер тус газрын дарга Т.Ням-Очир "Бид 2023-2024 оны хичээлийн жилд цоо шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана. Дүүрэг бүрт хоёр ахлах сургуулийг байгуулах, их дээд боловсрол МСҮТ нэгтгэх, өөрчлөх, заримыг нь татан буу...

post thumbnail

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тарвага агнаж идсэн иргэн хоёр хоног халуурч байгаад НАС БАРЖЭЭ

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт 2023 оны 08-р сарын 29-ний өдөр 2 хоногийн өмнө тарвага агнаж идсэн, идсэн өдрөөсөө хойш 2 хоног халуурч байгаад нас барсан гэх иргэний хэргийг Цагдаагийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгаж эхэлсэн байна. Иймд иргэд тахлын голомт бүхий газарт зорчихгүй байх, ан амьтны түүхий эд, мах...

post thumbnail

“Идалиа” хар салхины улмаас олон зуун мянган хэрэглэгч цахилгаангүй болжээ

“Идалиа” хар салхины улмаас орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө АНУ-ын Флорида муж улсын булангийн эрэгт хөрсний нуралт үүсжээ.  Гуравдугаар түвшний хүчтэй шуурганы улмаас хоёр хүн амиа алдсан байна. Мөн сүүлийн 125 гаруй жилийн хугацаанд  Биг-Бенд бүсэд болоогүй хөрсний нуралт үүсжээ. Шуурганы нөлөөгөөр хүчтэй аадар...

post thumbnail

Дэлхийн даяар супер хөх тэргэл сар мандлаа

Дэлхий даяарх Сарыг ажиглан сонирхогч хүмүүс 2009 оноос хойш анх удаа супер хөх тэргэл сарыг харлаа. Хөх сар гэдэг нь жилд 12 удаа үзэгддэг тэргэл сар өдөр хоногийн зөрүүгээс шалтгаалан 13 удаа үзэгдэхийг тодорхойлж буй одон орны нэршил юм. Сар нь манай гаргийг тойрон эргэх үеэрээ Дэлхийд хамгийн ойр цэгт ирснээр ердийнхөөсөө илүү тод харагдда...

post thumbnail

Зэрлэг амьтдад зориулан 450 боодол өвс нөөцлөв

Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас шар царгас өвсийг өвөл нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэглэхээр зэрлэг амьтдад зориулж 450 боодол өвс бэлтгэн нөөцлөв. Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хонь усны...

post thumbnail

Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын цахилгааныг 7 хоногийн турш хязгаарлана

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын хэрэглэгчдийн одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажлыг 2023 оны есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийнэ. Иймд тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгааныг долоо хоногийн хуга...