МЭДЭЭ

Нийт 106473 мэдээ байна
post thumbnail

Малайзын шинэ Ерөнхий сайд зардлыг бууруулахын тулд “Mercedes S600” автомашинаас татгалзжээ

Малайзын шинэ Ерөнхий сайд Анвар Ибрахим зардлыг бууруулах зорилгоор Засгийн газрын тэргүүнээр томилогдсонтой нь холбогдуулан өгсөн тансаг зэрэглэлийн “Mercedes S600” автомашинаас татгалзахаар шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсанд мэдэгдсэн байна. "Би “Mercedes S600”-аас татгалзахаар шийдсэн. Миний ажил...

post thumbnail

Өнгөрсөн шөнө 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө байжээ

Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 хэмээр эвдэгдсэн байна.  Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байлаа. Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн 11 дүгээр сарын 28...

post thumbnail

Ким Жөн Ун: БНАСАУ-ын эцсийн зорилго "дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн цөмийн хүчинтэй болох"

БНАСАУ-ын эцсийн зорилго бол "дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн цөмийн хүчинтэй болох явдал юм" гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэнийг KCNA агентлаг уламжлав. "Бүх цаг үед төр, ард түмнийхээ нэр төр, тусгаар тогтнолыг найдвартай хамгаалахын тулд цөмийн хүчийг бий болгох нь бидний хамгийн том, хамгийн чухал хувьсгалт зо...

post thumbnail

Газрын тосны үнэ унажээ

Дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч орон болох Хятад улсад “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь газрын тосны эрэлтэд нөлөөлөх вий гэх болгоомжлол үүсэж, улмаар даваа гарагт газрын тосны үнэ 2 гаруй ам.доллароор унаж, “WTI” маркийн газрын тосны үнэ 11 сарын доод түвшинд хүрчээ....

post thumbnail

ПОС төхөөрөмжийн орлого барьцаалсан зээлийг онлайнаар аваарай

Харилцагчдынхаа санхүүгийн найдвартай түнш байж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодгийн хувьд цаасаар бус цахимаар хүсэлт илгээж, хэдхэн минутын дотор авах боломжтой онлайн зээлүүдийг ХААН Банк нэвтрүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаа бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан богино хугацааны эргэлтийн хөрөнгө болон ү...

post thumbnail

Япон улсад төрөлт урьд байгаагүй хэмжээнд хүрч буурчээ

Япон улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад төрөлтийн тоо урьд байгаагүйгээр буурсан байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар тус улсад 600 мянгаад хүүхэд эхээс мэндэлжээ. Улмаар 1899 оноос хойш анх удаа Япон даяар жилд төрсөн нийт хүүхдийн тоо 800 мянгад хүрэхгүй байхаар төлөв харагдаж байна. Энэ оны 1-р сараас 9-р сар дуусталх хугаца...

post thumbnail

БНХАУ-ын томоохон хотуудад ковид-19-ийн хорио хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болов

Хятад улс даяар олон мянган иргэн ковид-19-ийн хорио хязгаарлалтыг зогсоохыг засгийн газраас шаардаж жагсаал цуглаан өрнүүлсэн байна. Хятадын нийслэл Бээжинд "COVID-19-ийг тэглэх" бодлогыг эсэргүүцсэн тайван жагсаал ням гарагт гурав дахь өдрөө үргэлжилжээ. Шанхай зэрэг Хятадын найман томоохон хотод баасан гарагаас эхэлсэн эсэргүүцл...

post thumbnail

Бельги улс Украинд 37.4 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв

Украинд өвөлжилтийн нөхцөл хүндэрч байгаа энэ цаг үед Бельгийн Ерөнхий сайд Де Кроу Украинд 37.4 сая еврогийн шинэ багц тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Тэрээр өнгөрөгч бямба гарагт Украины нийслэл Киев хотод ажиллах үеэрээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж хэлэлцээ хийсэн юм. ОХУ-ын дайралтын улмаас Укр...

post thumbnail

Сурагчдын гэр, сургууль хоорондын дундаж зай 2.7 км байна

Улаанбаатар хотын ЕБС-д сурч байгаа сурагчдын гэр, сургууль хоорондын дундаж зай 2.7 км байна. Улаанбаатар хотын төв цэгээс 2 км-ийн радиус дотор 52 сургуульд нийт 36 423 хүүхэд суралцаж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

post thumbnail

МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙН 80 ХУВЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монгол Улсын агаарын тээврийн салбар энэ жил агаарын зайн цогц шинэчлэл хийснээ дэлхийд зарласан. Тодруулбал, Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны аравдугаар сарыг 06-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын агаарын зайн 80 хувь нь шинэчлэгдэж, Монгол Улс агаарын зайн нийт 98 хувиа харж,...