МЭДЭЭ

Нийт 110728 мэдээ байна
post thumbnail

Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх 2023 он

УИХ, улсын 2023 оны төсвийг өнгөрсөн баасан гараг /2022-11-11/-т баталсан. Ингэхдээ цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ. Цар тахлын тухай хууль сунгагдана, сунгагдахгүй, иргэд ипотекийн зээлээ хойшлуулна, хойшлуулахгүй гэсэн мэтгэлцээ...

post thumbnail

Үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахыг НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. Энэ нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалсан, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэв...

post thumbnail

Оюутнууд эрүүл мэндийн 16 төрлийн үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй авч болно

Оюутан-залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг улс орон даяар өрнүүлээд байгаа. Тус аяны хүрээнд оюутан-залуусыг "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг"-т ЭМД-аараа хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас уч...

post thumbnail

ХӨВСГӨЛ АЙМГИЙН РИНЧЕНЛХҮМБЭ СУМАНД 4.7 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:24 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 км-ийн зайд 4.7 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.05, уртраг 100.00 байв гэж НОБГ-аас мэдээллээ.    

post thumbnail

ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АЧААНЫ АВТОМАШИН ОНХОЛДОЖ, ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний өдрийн 19:23 цагт өгчээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очихо...

post thumbnail

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 81 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАВ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 269 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 153 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд ир...

post thumbnail

“Бүү шилжүүл”

Банкны салбар жилдээ 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг техник технологио сайжруулах, мэдээллийн технологийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд зарцуулж ирсэн судалгаа бий. Тиймээс банк бол бодит байдал дээр төдийгүй, цахим орчинд ч сайтар хамгаалагдсан байдаг тул банк руу чиглэсэн халдлага үйлдэх нь ховор. Гэвч сүүлийн ж...

post thumbnail

Органик үйлдвэрлэлд эко дэд бүтэц чухал

Бид органик бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байгаа юу гэвэл ихэнх нь л хөдөө малтай хамаатны айлаасаа мах, сүүгээ авчихдаг, Сэлэнгийн Шаамарын зөгийн бал, хүнсний  ногоо  хүнсэндээ  хэрэглэдэг учраас органик хэрэглээтэй гэх болов уу. 30-аад жилийн тэртээ бол бид органик бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэвэл үнэн. Харин өдгөө бол эргэлз...

post thumbnail

“Их-20”: Ши Жиньпин, Жо Байдентай биечлэн уулзана

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн талаарх асуудлуудад анхаарлаа хандуулан ажилладаг “Их-20”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали хотноо даваа гарагт эхэллээ. Энэ үеэр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй биечлэн уулзана гэж Ц...

post thumbnail

Франц-Италийн хил дээр автомашины бөөгнөрөл үүсжээ

Франц-Италийн хил дээр хяналт шалгалт чангарсны улмаас олон тооны автомашины урт цуваа үүсжээ. Цагаачлалын бодлого болон хүмүүнлэгийн аврах хөлөг онгоцны маргаанаас үүдэн Франц улс Италитай залгаа хилийн хяналтаа чангатгах шийдвэр гаргажээ. Газар дундын тэнгист цагаачдыг аврах хүмүүнлэгийн хөлөг онгоцонд тусламж үзүүлэхээс татгалзсан...