МЭДЭЭ

Нийт 111987 мэдээ байна
post thumbnail

Хот хоорондын 231 автобус WIFI сүлжээнд холбогджээ

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний 231 автобус WIFI сүлжээнд холбогджээ. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн 9 аймаг, 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулсан байна. Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, 19 аймгийн 59 аж ахуйн нэгжийн...

post thumbnail

Л.Гантөмөрийг АН-ын даргаар улираан томилжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаанаар тус намын дарга Л.Гантөмөрт итгэл үзүүлж намын даргаар улираан томилжээ. ҮБХ-ны хуралдаан Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдаж, 90 хувийн саналаар ийнхүү шийдвэрлэжээ. Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит...

post thumbnail

33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсон үгнүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дахин томилох асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.  Ингэснээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 33 дахь Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар болж байна.  2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН 68 суудал авч парламентад олонх болсон.  Олонх нь...

post thumbnail

Элсэлтийн шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ

2024 оны элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-7-ны өдөр орон даяар амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тодруулбал, улсын хэмжээнд элсэлтийн шалгалт энэ сарын 4-ний өглөө 10:00 цагт түүх болон англи хэлний хичээлээр эхэлж, физик, монгол хэл гэсэн хичээлийг өгснөөр өндөрлөсөн юм. Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 35939 шалгуулагч элсэлтийн шалгалт...

post thumbnail

Монгол Улсын арслан Ж.Хайдав: Бөх хүн бяр чадалтай, мэхтэй байхаас гадна ёс зүйтэй, хүнлэг, жудагтай, даруу байх ёстой

Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын арслан Жамбалын Хайдавтай ярилцлаа. -Та сайхан зусаж байна уу. Алба тавлаг уу? -Сайхаан, тавлаг сайхан уу? Чамайг нөгөө камер энэ тэртэйгээ ороод ирэх юм бодоод сууж байлаа… Сая бас баримтат киноныхон гээд яриа авлаа. -Та тэгвэл өнөөдөр ярилцлагын даллага авчээ \инээлдэв\Та&...

post thumbnail

ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!

Хуучны монгол кино, тодруулбал, “Би чамд хайртай” киноны бараг хэлц болчихсон нэг үг баргийн үйл явдлыг тайлбарлахгүйгээр ойлгуулдаг. “...Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг дээ. Түүн шиг шүүхийг “шүүх” сэжүүрийг шүүх өөрөө л гаргаад байдаг бололтой юм. Уг нь олон нийт шударга шүүхийг хүсдэг. Гэтэл шүүхэ...

post thumbnail

Жолоо барьж байхдаа ч, гарцаар гарахдаа ч утасныхаа хэрэглээг больё

Сүүлийн үед Монголын нийгэм цахим хэрэглээнд яг л хар тамхи шиг автчихсан байгаа. Энд тэндхийн хүлээлгийн өрөө, хоолны газар, ер нь хаашаа л харна утсаа ухсан хүмүүсийн дүр зураг түгээмэл. Тэр бүү хэл фитнесийн зам дээр алхаж байгаа хүмүүс ч утсаа харчихсан л алхаж яваа харагддаг. Ер нь утас шагайгаагүй хүн үзэгдвэл содон харагдахаар үе иржээ. Д...

post thumbnail

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрцгөөе!

УИХ-ын 9 дэх сонгууль. 1990 оноос хойш 34 жилийн дараа болж өнгөрлөө. 34 жил ардчилалд суралцаж, юу болохыг нь ойлгож, сайн ба мууг нь мэдэрцгээжээ. “Сайныг өсгөх, баталгаажуулах, мууг нь багасгаж, чадвал бүр устгах зорилготой” гэж аман дээрээ чанга дуугарсан 1341 хүн нэрээ дэвшүүлжээ. 19 нам, 2 эвсэл, 40 бие даагч (нийтдээ 61...

post thumbnail

Сонгуулийн нөлөөгөөр юмны үнэ 2 хувиар өсөж цаашид үргэлжлэх төлөвтэй байна

2024 оны 1-р улиралд 7,6 хувиас буурч 5.6 хувьд хүрээд байсан эдийн засаг дахь инфляц энэ улиралд буюу тавдугаар сар гэхэд Улаанбаатарт 5.6 хувьтай гарсан инфляц II улирлын эцэст 6.8 хувь, ирэх оны эхний улиралд 7.6 хувь хүрч өснө гэж Монголбанкны судалгаанд оролцсон шинжээчид үзжээ. Олон улсын байгууллагуудын төсөөлөлтэй харьцуулбал “Fitch R...

post thumbnail

ӨНӨӨДӨР: Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Долоодугаар сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм: 09:00 цагт: Төрийн ордонд: Монголын Эдийн засгийн 14 дэх удаагийн форум эхэлнэ. -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. 11:00 цагт: ХЭҮК сонгуулийн үеэрх ...