Гадаад мэдээ

Нийт 6641 мэдээ байна
post thumbnail

"Бүс ба Зам" санаачилгад Афганистаныг оролцуулахыг хүсжээ

КАБУЛ. /TASS/. Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний байгуулсан түр Засгийн газрын орлогч дарга Абдул Гани Барадар Кабулд суугаа Хятадын Элчин сайд Ван Ютай лхагва гарагт уулзах үеэрээ "Бүс ба Зам" санаачилгад Афганистаныг оролцуулахыг хүссэн байна.  Энэ тухай тэрбээр твиттер хуудсандаа мэдээлжээ....

post thumbnail

АНУ “В61-12” цөмийн бөмбөгийг Европт байрлуулах ажлыг түргэсгэхээр шийджээ

НЬЮ-ЙОРК. /Politico/. АНУ шинэчлэн сайжруулсан “B61-12” тактикийн бөмбөгийг Европт байрлуулах ажлыг түргэсгэхээр шийдсэн бөгөөд тэдгээрийг 12 дугаар сард Европын орнууд дахь НАТО-гийн баазад хүргэх ёстой гэж "Politico" сонин дипломат шугамаар илгээсэн цахилгаан утас, эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.  Тус сонин...

post thumbnail

БНХАУ ЭЛЕКТРОН ТАМХИНД ӨНДӨР ТАТВАР НОГДУУЛНА

Сүүлийн үед дэлхий даяар ихээхэн дэлгэрсэн электрон тамхийг утаат тамхинаас дутахааргүй хортой гэж мэргэжилтнүүд анхааруулж, зарим улс оронд татварын бодлогоор энэ тамхины хэрэглээг багасгахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, Хятад улс электрон тамхинд давхар татвар оноохоор болжээ. SCMP сонины мэдээлснээр, 11 дүгээр сарын нэгшний өдрөөс эхлэн эл...

post thumbnail

Австралид инфляц 32 жилийн дээд түвшинд хүрчээ

Австралид инфляцийн түвшин гуравдугаар улиралд 7.3 хувьд хүрч өссөн талаар тус улсын Статистикийн товчооноос мэдээллээ. Энэ нь 1990 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Инфляц хоёрдугаар улиралд 6.1 хувьтай гарсан бөгөөд “Reuters” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид энэ улиралд 7 хувьд хүрнэ гэсэн төс...

post thumbnail

В.Зеленский: Украин Крымийг заавал чөлөөлнө

Украин улс хууль бусаар нэгтгэгдсэн Крымийн хойгт бүрэн эрхээ заавал сэргээх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэддээ дүрс бичлэгээр хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.  “Бид Крымийг заавал чөлөөлнө. Бид эх орныхоо энэ хэсгийг бүх Украины төдийгүй бүх Европын орон зайд эргүүлэн авчирна” гэж В.Зеленский хэлсэн байна....

post thumbnail

Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд огцорно

Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ямагива Дайширо “Эв нэгдлийн сүм” шашны байгууллагатай холбоотой байсан нь илчлэгдсэнтэй холбоотойгоор огцрохоор шийдсэн талаар “Kyodo” агентлаг Засгийн газрын эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Засгийн газрын дэмжигчдийн түвшин буурч, сөрөг хүчнээс шахалт ирэх болоод байгаа э...

post thumbnail

Германд эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ

Германд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал даваа гарагт тус улсын зүүн хэсэгт болжээ. Жагсаалд 7000 гаруй хүн оролцсон гэж “DPA” агентлаг янз бүрийн хотуудаас ирсэн цагдаагийн мэдээллээс эш татан мэдээлсэн байна.  Нийтдээ жагсаал 10 гаруй хотод өрнөжээ. Хамгийн том жагсаал Шв...

post thumbnail

КИРГИЗИЙН УЛС ТӨРЧДИЙГ БАРИВЧЛАВ

Киргизийн шүүхийн шийдвэрээр Кемпир-Абадын усан санг Узбекистан руу шилжүүлэхийг эсэргүүцсэн 22 идэвхтэн, сөрөг хүчний улстөрчдийг нэг дор баривчилсан гэж орон нутгийн мэдээллийн “KG24” агентлаг мэдээлэв. Баривчлагдсан хүмүүсийн дунд Киргизийн парламентын депутат асан Асия Сасыкбаева, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Клара Сооронк...

post thumbnail

ШОЙГУГ ШҮҮМЖЛЭВ

Украины төрийн тэргүүн ОХУ-ын Батлан хамгаалах сайдын мэдэгдлийг эрс шүүмжиллээ. "ОХУ-ын Батлан хамгаалахын сайд утсаар Франц, Турк, Их Британи, АНУ-ынсайд нартай утсаар ярьж биднийг бохир цөмийн бөмбөг хэрэглэх гэж байна гэж мэдэгдсэн нь оросоос гардаг ээлжит ямар ч утга учиргүй гүтгэлэг. Тэд Шойгугаас ялгаатай нь үнэнийг маш сайн ойлгож...

post thumbnail

Танилц: Их Британийн шинэ Ерөнхий сайд

Их Британийн эрх баригч Консерватив намын шинэ дарга Риши Сунак өнөөдөр буюу 10 дугаар сарын 25-нд хаан III Чарльзад бараалхсаны дараа Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орно гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар даваа гарагт мэдээлжээ. Тэрбээр Нийтийн танхимын дарга Пенни Мордонт сонгуулиас нэрээ татсанаар автоматаар Консерватив намын да...