Гадаад мэдээ

Нийт 7261 мэдээ байна
post thumbnail

Финландын их сургууль хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаандаа ашиглана

Финландын Ювясколийн их сургуулийн захиргаанаас хиймэл оюун ухааныг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрчээ.  Хельсинки болон Туркугийн их сургуулийн дараа гуравт ордог тус их сургуулийн Эдийн засгийн сургууль нь энэ хэрэгслийг заах аргад ашиглах анхны аргачлалыг боловсруулж байгаа аж.  "Бид хиймэл оюун ухааныг судалга...

post thumbnail

Пхеньянд амьсгалын замын өвчлөлийн улмаас хөл хорио тогтоожээ

Умард Солонгост амьсгалын замын өвчлөлийн тохиолдлууд ихэссэний улмаас нийслэл Пхеньянд тав хоногийн хөл хорио тогтоожээ. Тус улсын Засгийн газрын мэдэгдлээс иш татан Өмнөд Солонгосын “Эн-Кей ньюз” порталд энэ тухай мэдээлсэн байна. Мэдээллээс үзвэл, томуу болон амьсгалын замын өвчтэй хүний тоо ихэссэний улмаас лхагва гарагаас эхлэн энэ...

post thumbnail

Япон улс Умард Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

Нэгдүгээр сарын 26-ны пүрэв гаргийн өглөө Японы Кагошима мужийн Танегашима сансрын буудлаас “Mitsubishi Heavy Industries” компанийн бүтээсэн “H-2A” зөөгч пуужинг хөөргөжээ. Уг пуужин “Radar 7” тагнуулын шинэ хиймэл дагуулыг тойрогт замд оруулсан бөгөөд уг хиймэл дагуул нь оптоэлектроник болон радарын төхөөрөмжөөр...

post thumbnail

Украинд нийлүүлэх Барууны танкуудын давуу ба сул талууд

Нэгдүгээр сарын 25-ны лхагва гарагт Германы Засгийн газар болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд танкуудаа нийлүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тулааны талбарт давуу байдал олж авахын тулд хуягт техник хэрэгтэй гэж Украины тал удаа дараа мэдэгдэж, танк нийлүүлэх хүсэлтийг Барууны түншүүддээ удаа дараа тавьсан. Гэвч Барууны орнууд байлдаа...

post thumbnail

БНХАУ өнгөрсөн сард хоногт “Ковид-19”-ийн 7 сая шахам тохиолдол илэрч байсныг хүлээжээ

Хятадын эрүүл мэндийн салбарын эрх баригчид өнгөрөгч сарын сүүлчээр коронавирусний 6,94 сая тохиолдол хоногт илэрч байсныг мэдэгдлээ. 12 дугаар сарын 22-нд халдварын шинэ тохиолдлын тоо дээд цэгтээ хүрч байсан гэдгийг Хятадын Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өчигдөр мэдээлсэн байна. Харин саяны даваа гарагт энэ үзүүлэлт 15000 руу бу...

post thumbnail

Их хэмжээний цас орсны улмаас Японд 400 орчим нислэг цуцлагджээ

Япон тэнгисийн эрэг дагуух хэд хэдэн муж болон Хоншю арлын зүүн хойд хэсэгт их хэмжээний цас орсны улмаас тус улсад дотоодын 397 нислэг цуцлагджээ. Тодруулбал, Японы агаарын тээврийн томоохон компаниуд болох "Japan Airlines", "All Nippon Airways", мөн хэд хэдэн жижиг компаниудын нислэг саатсан байна.&nbs...

post thumbnail

Египетийн өмнөд нутгаас эртний хот илрүүлжээ

Ромын эзэнт гүрний үед хамаарах эртний хот Египетийн өмнөд нутгаас олдсон талаар тус улсын Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамнаас мягмар гарагт мэдээллээ. Луксор хотын зүүн хэсэгт орших Луксор сүмийн ойролцоогоос Ромын эзэнт гүрний үеийн, 2000 орчим жилийн настай хотыг археологичид илрүүлжээ. Эртний Фивы хотын үргэлжлэл гэж үздэг энэхүү...

post thumbnail

Цөмийн аюул занал ихэссэнийг харгалзан “дэлхийн сүүлийн өдөр”-ийн цагийг тааруулжээ

Цөмийн дайн, өвчин тахал, байгалийн гамшиг сүйрэл зэргээс шалтгаалж хүн төрөлхтөн, дэлхий гараг мөхөлд хэр ойрхон байгааг атомын эрдэмтэн судлаачид тогтоодог. Тэдгээр эрдэмтэд хүн төрөлхтөн яг одоо урьд үзэгдээгүй өндөр аюул эрсдэлд байна гэж тодорхойллоо. Улмаар тэд аюул заналаас сэрэмжлүүлэх бэлгэдлийн зорилго бүхий “Мөхлийн өдрийн цаг&quot...

post thumbnail

Украин дахь авлигын эсрэг аяны хүрээнд хэд хэдэн өндөр албан тушаалтныг огцруулжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский засгийн газартаа халаа сэлгээ хийснээр хэд хэдэн өндөр албаны хүнийг огцруулжээ. Тэр дунд өөрийнх нь гол зөвлөх болон дэд сайд 4 хүн, мөн 5 мужийн захирагч багтсан байна. Украинд эхлүүлж байгаа авлигын эсрэг өргөн хүрээтэй аяны хүрээнд энэ халаа сэлгээ хийгдсэн гэж мэдээлж байна. Албан тушаалтнууд авилгад хол...

post thumbnail

БАРУУНЫ ОРНУУД УКРАИНД ТАНК НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалт өнгөрсөн баасан гарагт болж, Герман улс болон дэмжигч орнууд Украинд Leopard танк нийлүүлэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй билээ. Гэвч Германы Гадаад хэргийн сайд Анна Бербок “Польш улс Украин руу Leopard танк илгээхэд Берлин саад болохгүй” хэмээн ням гарагт мэдэгдсэнээр Польш Украинд амл...