Гадаад мэдээ

Нийт 7466 мэдээ байна
post thumbnail

БНСУ-д нас тооцох уламжлалт аргуудыг халав

Өмнөд Солонгост хүний насыг уламжлалт хэв маягаар тоолдог хоёр арга албан түвшинд хүртэл тооцогдож ирснийг өчигдрөөр эцэслэлээ. Хүний насыг зөвхөн төрсөн өдрөөр нь тооцож, олон улсын стандартыг барихаар заасан шинэ хууль өчигдрөөс БНСУ-д хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна. Эхийн хэвлийд байсан хугацааг нэг нас гэж тоолдог “Солонгос тоолол&...

post thumbnail

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАВ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо мягмар гарагт уулзаж, Хятад, Монголын найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриалав. Ши Жиньпин хоёр орон уул, усаар холбогдсон хөршүүд болохыг цохон тэмдэглээд, урт хугацааны сайн хөршийн харилцааг хөгжүүлэх нь хоёр талын стратегийн сонгол...

post thumbnail

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ирэх сард Бээжинд айлчилж магадгүй

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ирэх долоодугаар сарын эхээр Бээжинд айлчилж магадгүй талаар Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Ийм айлчлал болох нөхцөлд дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр их гүрний хоорондох хурцадмал харилцааг сайжруулж чадах эсэх нь гол анхаарал татаж байгааг хэвлэлүүд мөн тэмдэглэсэн байна. “Блумберг” агент...

post thumbnail

НАТО Шведийг гишүүнчлэх асуудлыг дээд хэмжээний уулзалтаасаа өмнө хэлэлцэнэ

НАТО Швед улсыг гишүүнчлэх асуудлыг саатуулж байгаа Турк улстай хамт энэ асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Ирэх сард болох эвслийнхээ дээд хэмжээний уулзалтаас өмнө ийм хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга даваа гарагт мэдэгджээ. Йенс Столтенберг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын наана Брюссельд ө...

post thumbnail

ОХУ-ын БХЯ: “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийн зэвсэг техникийг хүлээлцэхээр зэхэж байна

Оросын Батлан хамгаалах яам “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийн хүнд зэвсэглэлийг хүлээлцэхээр зэхэж байгаа тухай мэдэгдсэн байна. “Вагнер” бүлэглэлийн зэвсэг техникийг Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд шилжүүлэх бэлтгэл ажил эхэлсэн” гэж тэр мэдээлэлд дурдсаныг Оросын болон олон улсын хэвлэлүүд уламжилж байна....

post thumbnail

Европын холбоо хүнсний аюулгүй байдлын салбарт «давхар стандарт» баримталж байна

Европын Холбоо дэлхийн хүнсний хямралд Оросыг үндэслэлгүйгээр буруутгах нь хэвшмэл хэллэг болжээ. Брюссель дэлхийн түвшинд уг сэдвийг зөвхөн улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд сөхдөг бөгөөд хүнсний хямралд өртсөн улс орнуудад асуудлаа үр дүнтэй шийдвэрлэх арга замыг санал болгодоггүй. Харин сүүлийн үед өөрсдийнхөө хүнсний аюулгүй байдлыг хангахын...

post thumbnail

АНУ Украинд 500 сая ам.долларын ээлжит цэргийн тусламж илгээнэ

АНУ-ын засаг захиргаа Украинд 500 сая ам.долларын ээлжит цэргийн багц тусламж илгээж байгааг Пентагоны цахим хуудсанд мягмар гарагт нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.  Украинд үзүүлэх ээлжит багц тусламжид “Bradley” явган цэргийн байлдааны машин 30 ширхэг,  “Stryker” хуягт тээвэрлэгч 25, түүнчлэн их бууны сум, сэлбэг х...

post thumbnail

АНУ: Титан шумбагчийн дэлбэрэлтийн шалтааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ

АНУ-ын эргийн хамгааллын алба Атлантын Далайн ёроол руу Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд яваад сүйрсэн Титан шумбагч аппаратын дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ. Харин уг шумбагчаар зорчиж явсан таван аялагчийн цогцсыг эрэн хайх ажлыг өчигдрөөр дуусгавар болгосон байна. Тодруулбал, АНУ-ын эргийн хамгааллын алба Ти...

post thumbnail

Грекийн эрх баригч нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Грекийн эрх баригч консерватив үзэлтэй, Шинэ Ардчилал нам таван долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Ялалтын дүнд тус намын дарга, ерөнхий сайд Кириакос Мицотакис дахин дөрвөн жил бүрэн эрх хэрэгжүүлэх, шинэ засгийн газраа бүрдүүлэхээр болж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард проп...

post thumbnail

Ле-Буржегийн үзэсгэлэнгийн үеэр нийт 150 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ

Ле-Бурже хотноо болж өнгөрсөн олон улсын агаар, сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр гарын үсэг зурсан гэрээнүүдийн нийт дүн 150 тэрбум ам.доллар болсон нь 2019 оныхоос 10 тэрбум ам.доллароор их байна.  Энэ тухай уг үзэсгэлэнг зохион байгуулагч Францын нисэх, сансрын салбарын групп ням гаргийн орой мэдээлжээ. 54 дэх удаагаа зохион ба...