Гадаад мэдээ

Нийт 7988 мэдээ байна
post thumbnail

Энэтхэгт хэт халсны улмаас 100 орчим хүн амиа алджээ

Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш болон тус мужтай залгаа оршдог Бихар мужид сүүлийн өдрүүдэд хэт халсны улмаас амиа алдсан хүний тоо 98-д хүрлээ гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдээлжээ. Тодруулбал, Уттар-Прадешт 54 хүн, Бихарт 44 хүн хэт халууны улмаас амиа алдсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 60-аас дээш насныхан байсан гэж эрх бариг...

post thumbnail

Угандад болсон халдлагыг эрс зэмлэн буруушаажээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Уганда улсын баруун нутгийн бага сургуульд “Ардчилсан холбоотны хүчин” бүлэглэлийн /ADF/ үйлдсэн халдлагыг эрс зэмлэн буруушаав. Уганда улсын эрх баригчдын мэдээлснээр, “Ардчилсан холбоотны хүчин”-ий босогчид Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай /БНАКУ/&...

post thumbnail

Э.Блинкен, Чинь Ган нар хоёр талын асуудлыг шийдэх ажлын түвшний уулзалт хийхээр тохиролцжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган нар ням гарагт Бээжинд хийсэн хэлэлцээнийхээ үеэр хоёр талын тодорхой асуудлуудыг шийдвэрлэх ажлын түвшний хэд хэдэн уулзалт хийхээр тохиролцсон байна. Энэ тухай “The Washington Post” сонин Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дэх эх сурвалжуудаасаа...

post thumbnail

KCNA: БНАСАУ “цөмийн хүчирхэг зэвсгийн” үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

БНАСАУ “цөмийн хүчирхэг зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх” бодлогоо үргэлжлүүлнэ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ. Эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн хуралдаан ням гарагт дууссаны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Пёньян мөн өнгөрсөн сарын сүүлээр цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролд...

post thumbnail

Э.Макроныг хөнөөхөөр оролдсон сэжигтнийг баривчилжээ

Францын хууль сахиулах байгууллагууд тус улсын оршин суугчийг энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Дубын хэлтэст очих үеэр нь амь насанд нь халдах оролдлого хийсэн хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ тухай Le Parisien сонин мэдээлэв. Энэ нь 1791-1804 оны Гайтийн хувьсгалын удирдагч Туссен Лувертурын дурсгалыг хүндэтгэх ёслолын дар...

post thumbnail

ОХУ Беларусьт цөмийн зэвсгийнхээ эхний багцыг байрлуулсныг мэдэгджээ

ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсгийнхээ эхний багцыг хэдийнээ байрлуулсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт мэдэгджээ. Тэрбээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, тэдгээр зэвсгийг улс орон болон нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдалд аюул занал учирсан тохиолдолд л хэрэглэнэ гэсэн...

post thumbnail

Ши Жиньпин Билл Гейтстэй уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Билл ба Мелинда Гейтс” сангийн тэргүүн Билл Гейтстэй Бээжин хотноо баасан гарагт уулзав. Ши Жиньпин дэлхий даяар ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хөгжил, хүмүүнлэгийн үйлсийг дэмжих чиглэлээр олон жилийн турш тууштай хүчин чармайлт гаргаж буй Б.Гейтс болон Гейтсийн сангийн үйл ажиллагааг сайшаажээ. Ши Жиньпи...

post thumbnail

Суданд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна

Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч нийслэл хот болон эргэн тойрны бүсэд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Дөрөвдүгээр сарын 15-нд нийслэл Хартум болон бусад хотуудад Суданы арми, хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш 958 хүн а...

post thumbnail

БНАСАУ-ын харвасан хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ

БНАСАУ-ын зүүн эргээс пүрэв гаргийн орой харвасан ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унасан гэж Япон, БНСУ-ын эрх баригчид мэдээлэв. БНАСАУ-ын тал БНСУ, АНУ-ын явуулж буй байлдааны гал нээх томоохон сургуулилалтын хариуд арга хэмжээ авна гэж пүрэв гаргийн өглөө анхааруулсныхаа дараа пуужин харвасан...

post thumbnail

БНТУ НАТО-гийн дээд уулзалтаас өмнө Шведийн өргөдлийг соёрхон батлахгүй гэж мэдэгдэв

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Швед аюулгүй байдлын асуудалд дорвитой анхаарал хандуулахгүй байгаа учир ирэх сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Шведийн өргөдлийг батлахгүй" гэдгээ мэдэгджээ. Туркийн Ерөнхийлөгч Анкарад НАТО, Швед, Финланд, Туркийн Засгийн газрын албан тушаалтнуудын уулзалтын үер энэхүү байр суури...