МЭДЭЭ

Нийт 108583 мэдээ байна
post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны нэгдүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын темп...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 21. Буд гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйл...

post thumbnail

Улаанбаатарын нийтийн тээврийн салбар 485 шинэ автобустай болжээ

Манай улс БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдаж авч байгаа билээ. "Одоогийн байдлаар 485 шинэ автобусыг хотод авчирсан. Өнөөдөр орой 50 автобус нэмж ирнэ. Ирэх сарын 2-н гэхэд 600 автобус бүгд Улаанбаатарт ирсэн байхаар төлөвлөгдсөн"-ийг  Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ. Улаанба...

post thumbnail

“Парис-2024” олимпын эрх олгох хүндийн өргөлтийн тэмцээнд 14 тамирчин оролцоно

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм. Эмэгтэйчү...

post thumbnail

Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол орон нутагт их гарчээ

Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ. Үүнээс 675 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, дээрх иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 585 хүнийг 400.000 тө...

post thumbnail

ЮнионПэй картаа уншуулаад “iPhone 15 Pro” гар утасны эзэн болоорой

 “iPhone 15 Pro” загварын гар утасны эзэн болох боломжтой ЮнионПэй картын урамшуулалт аян үргэлжилж байгааг эрхэм харилцагч та мэдээгүй яваа юм биш биз? 2024.02.14-нийг дуустал зарласан тус урамшуулалт аяны хугацаанд эрхэм харилцагч та өөрийн эзэмшдэг ЮнионПэй картаа уншуулж, нийт мөнгөн дүнгийн нийлбэр 150,000₮ хүрэх тутамд нэг...

post thumbnail

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Есөн хүн /том хүн 7, хүүхэд 2/-ийг авран хамгаалж, дөрвөн тээврийн хэрэгслийг татан гаргасан байна. Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул -Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, -Бага насны хүүхдийг г...

post thumbnail

С.Батдөлийн ялаа хасуулах хүсэлтийг маргааш хэлэлцэнэ

“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх хурал маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд болно. Түүний гомдлыг хэлэлцэх эсэх хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд хийсэн. Түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн ал...

post thumbnail

СУДАЛГАА: 15-64 насны иргэдийн 67% нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас өнөөдөр "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгааны үр дүнг танилцуулав. Уг судалгаанаас одоогийн хөдөлмөрийн зах зээлд хийсэн нөхцөл байдлын шинжилгээг танилцуулж байна. Ажиллах хүчний оролцооны түвшин буурч байгаа ч хүн амын бүтэц, эдийн...

post thumbnail

Манай улс авлигын индексээр 121 дүгээр байрт жагслаа

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2023”-ын үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Манай улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагслаа. Энэ нь өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг долоон эх сурвалжаар авч үзэж, манай улс 33...